Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Отгоо буюу МУСТА Г.Отгонцэцэг. Тэрбээр драмын урлагаа орхигдуулахгүй дэлгэцийн бүтээлд тоглож өөрийн авьяасаа сорьж яваа. 

Түүний тоглосон “Орхидос 1", Орхидос 2” киног үзсэн хүн болгон түүнд дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ нь жүжигчин хүн дүрээ сайн бүтээж үзэгчдэд хүргэж чадаж буйг батлаж байгаа нь шинж.

Эрс шийдэмгий төрхтэй Отгоо өдгөө бас нэгэн өөр дүрээр үзэгчидтэйгээ уулзахаар өдөр шөнөгүй зураг авалттай байгаа гэнэ. Тус кинондоо машинд дайруулдаг хэсгийн зураг авалтанд хэдхэн хоногийн өмнө оржээ. Жүжигчин бүсгүй машинд дайруулсан ч "цоглог" хэвээрээ байна л гэнэ шүү.

Д.Ана