Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг. 

Энэ удаад тэрбээр үзэгчиддээ "6500 Миллийн аялал" нэртэй сонин содон зүйлээр дүүрэн нэвтрүүлгээ хүргэхэд бэлэн болжээ.

Энэхүү нэвтрүүлгээрээ Лос Анжелест хотноо ажиллаж амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзан тэдний эгэл амьдралын тухай харуулсан байна.

Ингээд та бүхэндээ хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамирын "6500 Миллийн аялал"-ын нэвтрүүлгийн эхний хэсгээр аялангаа Монголчуудынхаа ахуй амьдрал, хэрэглээний зардал болоод амьдралынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар үзье.