Монгол хэлтэй ухаалаг утас Могул сонор
2014/11/17
Гэр бүл, дотны хүмүүстэйгээ холбогдох, олон нийтийн сүлжээгээр мэдээллээ хуваалцах, интернэт ашиглан хувийн санхүүгээ зохицуулахаас эхлээд бидний өдөр тутмын амьдралд хөдөлгөөнт 3G интернэтийн хэрэгцээ нэмэгдэж, энэ хирээр хэрэглэгчдийн хүрээ улам тэлж , ухаалаг утас бүх насны хэрэглээ болжээ.
Тэгвэл Монгол хэрэглэгчдийнхээ онцлогт тохируулан бүхий л насныхан ашиглахад хялбар, энгийн функцтай, үнийн хувьд ч худалдан авах чадварт нийцсэн анхны монгол брэнд Могул Сонор ухаалаг утсыг зах зах зээлд танилцуулаад удаагүй байна. Худалдаанд гарсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байсан Могул Сонор МОНГОЛ ХЭЛТЭЙ болж танд дахин хүрч байна.
Могул сонор ухаалаг утас нь Андройд 4.4 КитКат үйлдлийн системтэй болсноор Монгол цэстэй болж байгаа бөгөөд dual core процессор, 512 MB RAM, 4 GB-ийн хэмжээтэй файл хадгалах боломж, wifi, Bluetooth, фм радио гээд таныг хэрэгцээг бүрэн хангах техник үзүүлэлттэй ажээ.
11-р сарын 19 ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд PC mall сүлжээ их дэлгүүрийн 3,4 р хороололын эцэст Оргил худалдааны төвийн хажууд байрлах салбараар зочилж та Могул Сонор ухаалаг гар утасаа үнэгүй update буюу шинэчлэл хийлгэж гарын бэлэгээ аван хүссэн заавар зөвлөгөөгөө авах боломжтой юм.
Мөн 149.000 төгрөгөөр PCMall-ийн Монгол орон даяарх бүх салбараас худалдан авах боломжтой.
Таны сонорыг мялаах Могул Сонор
www.facebook.com/pcmallofficial Холбогдох утас : 7575-3535
Зочин · 2014/12/10
ЭНЭ МОГУЛ 149,000 ТӨГРӨГНИЙ УТАС ДАРХАНД БАЙНА УУ?УТАСНЫ ДУГААР ХЭРЭГТЭЙ БАЙНА