Сайн үйлсийг дэлгэрүүлэгч жүжигчин бүсгүйчүүдэд өргөмжлөл гардуулав
2014/11/17
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зөвлөлөөс гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа нарыг өнөөдөр Төрийн ордонд урилаа.
Тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийсэн үйлсэд талархан ийнхүү урьсан бөгөөд баярласан сэтгэлээ илэрхийлэн өргөмжлөл гардуулсан юм.
МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдийг сурч боловсрох сургуультай болгох санаачилга гарган хандив цуглуулан, ажиллаж байна. МУСТА Г.Ундармаа улсын гурван эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн санаачилга, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар тохижуулан хүлээлгэж өгсөн гэдгийг уншигч та мэдэж буй биз ээ.
Урлагийн хүмүүс цаг наргүй хөдөлмөрлөж үзэгчиддээ уран бүтээлээ хүргэдэг. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин бүсгүйчүүд нөр их ажлынхаа хажуугаар нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж яваа.
Өнөөдрийн уулзалтын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд “Баярлалаа” хэмээн өргөмжлөл гардуулж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавив.
Д.Ана
Зочин · 2014/11/24
amjilt sain uils delgereh bltugaii
Зочин · 2014/11/18
unuudur ***gnuulaad daraa ni uih-d ner devshine gene shuu naad ***r chini
Зочин · 2014/11/18
Bayar hvrgiiiiiiiii bayarlalaaaaa