Сайн байна уу, Би нэг зүйлийн талаар та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм. Би 29-настай ганц бие. Эрэгтэй хүнтэй унтаж хэвтээгүй олон жил болж байгаа. Бараг 4 жил. Сайн хань болох хүнээ ирэхийг хүлээж байгаа. Гэхдээ сүүлийн үед сексийг маш их хүсч бүүр шөнө нөгөө нойтон зүүд гээч нь боловуу гэмээр эр хүнтэй секс хийж байна гэж зүүдлэх боллоо. Би одоо үеийн хүүхдүүдийн хэлдгээр хэт хуучинсаг үзэлтэй. Хайр, дурлалгүйгээр сексийг хийх хэрэгггүй гэж боддог.

Гэтэл тэр заяаны хүн нь олдохгүй юм. Эр хүний хайр, нөмөр нөөлөг, халамжыг хүсээд ганцаардах боллоо. Үүнийгээ яаж дарж өөрийнхөө хуучинсаг үзлийг үгүй хийх вэ? Найзууд маань олон залуустай танилцуулахаар санаа оноо хэлдэг ч би тэрэнд нь татаадагүй болохоор бүтэл муутай болсон.