Тахарын алба, Монгол улсад ял эдэлж байсан БНСУ-ын ялтныг эх оронд нь шилжүүлэн өглөө
2014/11/19
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу Тахарын алба өнөөдөр тус улсад ялтан шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа. Ялтан шилжүүлэх ажиллагааг БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэсэн юм. Тахарын албаны хувьд БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэж өгөх ажлыг Буянт-Ухаа агаарын боомтоор зохион байгууллаа.
Өмнө нь Тахарын алба Монгол улс, Оросын холбооны улсын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хууль зэргийг үндэслэн нэр бүхий 3 ялтныг ОХУ-д шилжүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
Зочин · 2014/11/20
МАНАЙХ ШИГ ЗӨӨХӨН ХҮНТЭЙ УЛСАД ЭНЭ АЛБАНЫ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ЭНЭ АЛБАНД ОРСОН ДАРГА НАР НЬ ЦАГДААД ХИЙХ НҮҮРГҮЙ БОЛЧИХСОН, ХАЛАГДСАН, ХОГИЙН АМЬТАДААР ТҮҮРСЭН ДЭЭ. Ц.НЯМДОРЖ
Зочин · 2014/11/20
ЯМАО Ч ХЭРЭГГҮЙ АЛБА ДАА. ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИНЬ ЦАГДААГИЙНГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ХИЙЖС БОЛООД БАЙСАН ЮМ ДАА. БААХАН ТОМ ТОМ ГАЗАРТАЙ. ЮУ ХИЙХЭЭ МЭДДЭГГҮЙ МАШ ОЛОН ХҮНТЭЙ ХҮМҮҮСТЭЙ АЛБА ДАА. ЭНДЭХИЙН АЖИЛТНУУДЫН НЭГ ӨДРИЙГ АЖЛЫГ НҮДЭЭРЭЭ ХАРААРАЙ ХҮМҮҮСЭЭ. САЙХАН СЭЛГҮЙЦСЭН ХҮМҮҮС БАЙГАА ДАА.