Х.Тэмүүжингийн талаар дуулиант Wikileaks мэдээлэв
2014/11/19
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монгол улсынхаа нууцтай холбоотой зарим зүйлийг ярьдаг байсан талаар Жулиан Ассанж дэлгэлээ. Энэ удаад Жулиан Ассанжийн Х.Тэмүүжин сайдыг онцолсон нь багагүй шуугиан дэгдээх бололтой.
Бүр тодруулбал, Х.Тэмүүжин сайд УИХ-ын гишүүн болсоныхоо дараа АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монголын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлдэг байжээ. Тухайлбал, Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгож авсан хуулийн зөвлөхийг чадваргүй, Ерөнхийлөгч энэ тал дээр алдаа гаргасан гэх мэтээр ярилцлага өгч байсан нь өдгөө дэлгэгдэж байна. Иймэрхүү төрлийн уулзалтыг Америкууд флоп уулзалт гэдэг бөгөөд энэ нь шууд АНУ-ын төрийн департмент болон Холбооны мөрдөх товчоо, SIA болон бусад байгууллагад шууд мэдээлэл болон тусгай сүлжээгээр илгээгддэг гэдгийг эх сурвалж онцоллоо. Үүнийг нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас Жулиан Ассанж өөрийн сайт дээр байрлуулсан байна.
MP TEMUUJIN DISCUSSES LEGAL REFORM IN MONGOLIA
УИХ-ын гишүүн Тэмүүжин МУ-ын хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцлага хийлээ
Date:
2009 August 20, 00:26 (Thursday) 2009 оны 08 сарын 20-ны өдөр
Canonical ID:
09ULAANBAATAR240_a
11. Poloff 2009.08.14-ний өдөр УИХ, АН-ын гишүүн Тэмүүжинтэй уулзаж МУ-ын хууль зүйн салбарын шинэчлэл, өршөөлийн хуулийн талаар ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн талаар илэн далангүй ярилцахдаа Ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгон авсан хуулийн зөвлөхийг шүүмжилсэн юм. Тэмүүжин 38 настай, хуульч мэргэжилтэй, МУИС-д хууль эрх зүйн тэргүүний багшаар ажиллаж байсан нэгэн. УИХ-д 2008 оны 06 дугаар сард Баянгол дүүргээс нэр дэвшсэн.
12. Тэмүүжин Poloff-той Монголын хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцахад талаамжтай хүлээн авсан. Тэрээр өнөөгийн төрийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ хэрхэн залруулж сайжруулах талаар ярилцсан. Түүнчлэн олон арван Шүүгч нар USAID, JICA болон бусад олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр гадаад улсад сургалтад хамрагдан буцаж ирэхдээ шинэ идэвх санаачилгатай ирдэг тухай тэмдэгдэсэн. Хэдийгээр Монголын хууль зүйн систем хоцрогдсон хэдий ч шинэчлэлийн төлөө тэмцэгчид сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх цаг болсон, хууль зүйн салбарын системийн бүтэц социализмийн үеэс хойш өөрчлөгдөөгүй, сиситем бүхэлдээ уян хатан шинж чанаргүй болсон бид шинэ сургалтын хөтөлбөрийг энэ системд нэвтрүүлснээр эрүүлжих нөхцөл бүрдэнэ гэдгийг давхар онцолсон.
Тэмүүжин шүүхийн шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг санаачилсан. Шүүх байгууллагыг УИХ, Засгийн газраас хараат бус байх, шүүгчдийн авилгааас хязгаарлах хүрээнд санаачилга гаргасан. Харамсалтай нь тэдгээр хуулийн төслүүд нь дэмжигдээгүй. Харин тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яам дотор нь орж системийн өөрчлөөлт шинэчлэлийг хийх хэрэгтэй гэдгийг олж харсан байна.
13. Тэмүүжин хууль зүйн системийн босоо тогтолцоог олон удирдлагатай байдаг тул хөндлөн хэвтээ тогтолцоонд оруулах тухай дурьдсан юм.
14. Тэмүүжин МУ-д хууль зүйн шинэчлэлийг хийх үйлсэд 2 төрийн бус байгууллагыг уриалсан. Энэ нь Open Academy буюу “нээлттэй академи” нөгөөх нь “Libertar” сан. Бусад социализмийн үеийн үзэл бодолтой төрийн бус байгууллагын зөвлөлийн гишүүдтэй харьцуулбал энэ 2 төрийн бус байгууллагын зөвлөлийн гишүүд ихэвчлэн УБ хотын хуулийн сургуулиудад багшилж байсан залуу багш нар гэдгийг хэллээ.
15. 2008 оны сонгуулийн уршигаар болж өнгөрсөн 07 дугаар сарын 01-ний үймээн самуун талаар тэрээр дурьдахдаа тухайн үед гэмгүй маш олон тооны хүмүүс хэлмэгдэж, баривчлагдсан. Тэдгээр иргэдийг Ерөнхийлөгч Элбэгдоржийн өршөөлийн зарлиг гарахаас өмнө суллах хэрэгтэйг онцолсон. Мөн төрийн эрх баригч хүмүүс өөрсдийнхөө албан тушаалыг ашиглан тухайн нөхцөл байдлаас мултарч гарч чадсан. /Жич: poloff Авлигатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай ярилцахад: Өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн хэрэг ихэвчлэн мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болдог. Яагаад гэвэл өршөөлийн тухай хуулийн зүйл заалтад анх удаа хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөнө гэж заасан гэх/
16. Тэмүүжин Ерөнхийлөгч Элбэгдоржийг улс төрийн маш том эрсдэл хийж байгааг нийтэд зарласан. Тэрээр poloff-той ярилцахдаа Г.Ганзоригийг Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр томилогдсоныг ихэд харамсаж байгаа тухай дурьдсан байна. Ганзориг өмнө нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. Тэрээр 1993 онд Монголоос АНУ-д гарч мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр 15 жилийг өнгөрөөсөн нэгэн. Элбэгдоржийн хүсэлтээр 2009 оны 7 сард Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар Монголд буцаж ирсэн. Тэмүүжин бодохдоо Ганзориг хууль зүйн шинэчлэлийг хийх хүн биш, тэрээр хуучны үзэл бодолтой хүн гэсэн.
Shoniin shuvuugaas huulav.