Эхнэр яг эмээ шиг байх юм
2014/11/19
Би эхнэртэйгээ суугаад 2 жил болж байна. Эхнэр багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Уг нь царай зүсээрээ бид 2 нэг үеийнх гэдэг нь харагддаг. Харин яриа хөөрөөгөөр бол надаас эгч гэмээр яриатай. Саяхан найзууд маань нийлж сууж байгаад хөзөр тоглоод нэгнээ шийтгэх гээд бүх хувцасын тайчуулахаар болов. Тэгсэн манай эхнэр найзуудын дунд базарваань минь нандин юм аа цааш нь хий хэзээ байхдаа нүцгэлж шалдаж байлаа гээд бид нарыг загнаад бүүр нэг эмээ хэдэн хүүхдээ аашилж байгаа юм шиг. Би их эвгүй байдалд орсон. Манай найзууд гэж олон жил гадаад амьдарсан хүмүүс. Тэгээд манай эхнэрийг надаас эгч гэж бодож байж надаас дараа нь насын асуугаад. Би эхнэртээ наад яриагаа зас битгий их хөшин хүний хэллэг хэлээд бай гэж байнга хэлдэг засах гээд чадахгүй байна гэж өөдөөс уурладаг. Тэдний найзууд нь эхнэрийг ярихаар бүүр дооглоод инээгээд байдаг юм заримдаа миний уур хүрэх юм. Яриа хэлж байгаа үг нь 28-тай гэмээргүй 50, 60-тай хүнтэй ярьж байгаа юм шиг. Энэ яриаг нь яаж засах вэ?