“Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл-2014” нээлттэй форум болно
2014/11/20
"Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл-2014" нээлттэй форум энэ сарын 22-нд болно.
“ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛ – 2014 ” НЭЭЛТТЭЙ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
Зорилго:
Монголын эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, гарах гарцыг нээлттэй хэлэлцэж үйл ажиллагааны нэгдмэл зохион байгуулалт, чиглэлтэй болох
Зорилт:
Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх
Бодлого, шийдвэр гаргахад салбарын ажилчидын оролцоог нэмэгдүүлэх, / идэвхи нэмэгдүүлэх/ тэдний саналыг тусгах байнгын механизмыг бүрдүүлэх
Эрүүл мэндийн салбарын байгууллага, ажилчид хоорондын харилцан уялдааг сайжруулах арга замыг эрэлхийлэх
Форумаас гарсан санал, санаачлагыг нэгтгэн холбогдох байгууллагад зөвлөмж боловсруулан хүргүүлэх, үүнийг ажил хэрэг болгоход оролцогчид хамтран ажиллах
Хамрах хүрээ:
Монголын эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, улсын болон хувийн эмнэлгүүд, олон улсын байгууллагууд, бизнесийн пүүс компаниудын нийлсэн 350 төлөөлөгч оролцоно.
•Төрийн байгууллага
- УИХ, ЗГ-ын гишүүд
- Яамд, агентлаг, газар, төвийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд
- Хот, аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл
• Хувийн хэвшлийн байгууллага
- Хувийн эмнэлгүүд, эм,эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд
- Төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоо, клубууд
- Их, дээд сургуулийн судлаачид, эрдэмтэд, багш нар, суралцагчид
• Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагууд
- ДЭМБ - Глобал сан
- АХБанк- МУЗН
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Нэг. Нээлттэй форумын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах
Хоёр. Нээлттэй форумын үйл ажиллагаа, ач холбогдол, үр дүнгийн талаар
олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглан мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулах
Гурав. Форумаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн ЗГ, ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэн цаашдын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
Хүрэх үр дүн:
Эрүүл мэндийн хөгжил шинэчлэлийн зөв оновчтой гарц, шийдлийг тодорхойлоход эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгана.
Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод, анагаахын сургууль, бизнесийн байгууллагуудын хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл нэмэгдэж эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлд нэгдмэл нэгдсэн дуу хоолой, үзэл бодол, үйл ажиллагааны чиглэлтэй болно.
Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулах, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад дээрхи байгууллагуудын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэх нөхцөл бололцоог бий болгоно
Эмнэлгийн байгууллагууд, мэргэжилтнүүд, үзэл бодол, үйл ажиллагаа, дуу хоолойны хувьд нэгдэж цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдана.
Тайлан:
Нээлттэй форумаас гаргасан санал, санаачлагыг нэгтгэн боловсруулж
зөвлөмжийг ажлын 5 хоногт багтаан ЗГ, ЭМЯ, ОУБ, ТББ болон бусад холбогдох байгууллагуудад хүргэнэ
Форумтай холбоотой тайланг ажлын 5 хоногт багтаан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нийт ард иргэд болон бусад холбогдох хүмүүс, албан байгууллагуудад тайлагнана.
Хаана: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Оюутны соёлын төвд.
Хэзээ: 2014 оны 11 сарын 22 ны 10:00 – 17:00 цаг
Холбоо барих: Утас : 99070657, 99999132 И-мэйл :[email protected]
Facebook :Page and Group МонголынЭрүүл Мэндийн Салбарын Нэгдсэн Групп http://www.facebook.com/memsng
Тwitter: Монголын Эрүүл Мэнд / http://twitter.com/eruulmend1
Зохион байгуулагч:
Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбоо
Хамтран зохион байгуулагч:
Эрүүл Мэндийн Яам
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Монголын Эрүүл Мэндийн Мэдээлэл Судалгааны Үндэсний Төв
AMSA Mongolia
Ивээн тэтгэгч:Тавин Ус ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгчид:
LIKE HD TV,МNB2, ETV, MONGOL HD TV,UBS TV, САНСАРTV, UNEN.MN EMNELEG.MN, HOSPITAL.MN, EMCH.MN, BOLOD.MN, DORGIO.MN, SHUUD.MN, UGLUU.MN, ONTSLOKH.MN
Хэлэлцэх асуудал:
Эмнэлгийн засаглал
Хүний нөөц
Эмнэлгийн тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн санхүүжилт
Эм, эмнэлгийн хэрэгсэл
Эмнэлгийн оношлогоо, эмчилгээний технологи
Анагаах ухааны боловсрол
Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо
Тавигдах илтгэлүүд:
С.Мөнхсайхан АШУҮИС, НЭМ ЭМБТэнхим АУ-ны доктор
Эрүүл мэндийн тогтолцоо
Ж.Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд, АУ-ны доктор
Монголын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, шийдэл
С.Ламбаа УИХ-ын даргын Ахлах зөвлөх, ЭМ-ийн сайд асан, МУ-ын гавъяат багш,ЭЗУ-ны доктор, профессор
ЭМС-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал ба шийдэл
Д.Очирбат УИХ-ын гишүүн НББХДарга асан
Эрүүл мэндийн хууль, эрх зүйн орчин
Г.Батбаатар АШУҮИС-ийн захирал, доктор профессор
Монголын анагаах ухааны боловсролын тулгамдсан асуудал ба шийдэл
З.Мэндсайхан ГССҮТ-ийн ерөнхий захирал, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор
Эмнэлгийн засаглалын шинэчлэл
Ц.Нацагдорж Медика реформ клубын гишүүн, АХБ-ны төслийн зөвлөх асан
Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл
Б.Батболд УНТЭ-ийн ЗҮСК-ийн тасгийн эрхлэгч
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар эмчийн нүдээр
Хурлыг даргалагч:
Үдээс өмнө: Н.Эрдэнэхүү АШУҮИС СБЗГДарга, АУ-ны доктор
Үдээс хойш: Б.Амарсайхан АШУҮИС ЭШСХДэд захирал, АУ-ны доктор профессор
Нэгдсэн хуралдаан: Э.Ганбат Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч хүний их эмч АУ, ХУ-ны магистр, докторант
- See more at: http://www.unen.mn/content/42549.shtml?alias=#sthash.x5gtcpdY.dpuf
МАТАР · 2014/11/23
8 ТОМ СЭДЭВ БАЙНА. ЭНЭ БҮГДИЙГ НЭГ ӨДӨР ЯРИАД ШИЙДДЭГ МУНДАГ ЮМАА ГЭЖ... ЯМАР ЗОРИЛГОТОЙ СЕМИНАР ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙ... ИНГЭЖ ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ, МӨНГӨ УГААХАА БОЛИОЧ ЭЭ... ҮНЭХЭЭР ХИЙВЭЛ МОНГОЛ ТЕЛЕВИЗЭЭРЭЭ ОРОН ДАЯАР ХИЙЖ АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ.... СӨНӨЖ ДУУСЛАА НААД САЛБАР ЧИНЬ... ДОХ, ТЭМБҮҮ, СҮРЬЕЭ ЗАМАА АЛДЛАА... ДОВТЛОГЧ САЙД АА... АСУУДЛУУД РУУГАА ДОВТЛООЧ ЭЭ. УЛС ТӨР ЛҮҮ БИШ... ЯДАЖ ЦЭВЭРХЭН ЖОРЛОНТОЙ, ХҮН БҮХЭН ГАРАА УГААДАГ БОЛЖ, ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХҮҮДЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАХ АЖЛЫГ ОЙРЫН 5 ЖИЛДЭЭ ТӨЛӨВЛӨЖ ХИЙМЭЭР БАЙНА РЕФОРМЧИД ОО...
Зочин · 2014/11/23
ОДОО БОЛ ЯАМ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, НИЙГМИЙН ДААТГАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРУУД, АЙМАГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОР ТАМЛАГДАЖ НУХЛАГДСАН, ЛОЗУНГИЙН ЧАНАРТАЙ ХӨТӨЛБӨР, СТРАТЕГИ, БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ОЛОН САЙДЫН ТУШААЛ, ХОШГОРСОН ОЛОН ЯМАР Ч ҮР АШИГГҮЙ СЭДВЭЭР ЗАНИМАЛДСАН ӨДӨРЛӨГӨӨС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХАА БАЙЛАА ЭНЭ ЯАМ... ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО ГЭЖ САМАРСАН ЗАВААН МӨНГӨ УГААСАН ЦААСНУУД ҮЙЛДВЭРЛЭЖ АЙЛУУДАД ТАРААСАН. ТЭРҮҮГЭЭРЭЭ ЯДАЖ ЭНЭ ОЛОН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ,ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛАХ БАЙСАН. ДОВТОЛГОО ГЭЖ САНААЧИЛЖ БОЛДОГ Ч ГАНЦХАН АРГА БАРИЛААР БҮХ ОРОН ДАЯАР ЯВУУЛНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ТЭНЭГ. СОЦИАЛИЗЫН ХУУЧИН АРГА БАРИЛ. ГУДАМЖИНД АРХИ УУГААД ОРОХ ОРОНГҮЙ, ООЧИХ АЯГАГҮЙ, СҮРЬЕЭГЭЭР ӨВДӨӨД, ТААРСАНТАЙГАА УНТААД ЖИРЭМСЛЭЭД БАЙХАД ЭМНЭЛГИЙНХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ НЬ МАШ БУРУУ... ЭМЯ-НЫХАН ГЭР ХОРООЛЛЫН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ДЭЭРЭЭ 7 ХОНОГ АЖИЛЛАЖ ҮЗЭЭЧ... ТЭГЭЭД НААД РЕФОРМОО ЯАЖ ХИЙХЭЭ НААД ХҮМҮҮСЭЭСЭЭ АСУУГААЧ. ЯАГААД ӨРХ, ДҮҮРЭГ, АЙМАГ СУМЫН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР ИЛТГЭЛ ТАВИУЛААГҮЙ ЮМ. НААД ИЛТГЭЛ ТАВЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ БҮГДИЙГ МЭДДЭГ БУРХАДУУД УУ... НЭГ НЬ Ч ФРОНТ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА НЭГ Ч ХҮН АЛГА... ШОУ БИШ БИЗ ДЭЭ
Зочин · 2014/11/23
УГ НЬ ҮЙЛЧҮҮЛЭГИЙГ ӨӨРИЙГ НЬ ОРОЛЦУУЛААД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ДААТГАЛ ТӨЛСӨН, ЯГ ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭГ АВСАН, ТЭР ЯМАР ҮНЭ ӨРТӨГТЭЙ БОЛСОН, ХЭН ТЭРИЙГ БОДСОН, ТЭР ӨГСӨН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХЭР СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭГЧ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ТАЛУУД АВСАН, ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭГ БУСАД УЛС ОРОНД ЯМАР ҮНЭ ӨРТӨГТЭЙ БАЙДАГ, ОДОО ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД НЬ ЮУ БОЛОХ, ТОГТОЛЦООГООРОО ЮУГ ЭХЭЛЖ СУУРИАС НЬ ХИЙХ, ТЭР ТУСМАА ХӨРӨНГӨ ТӨСӨВ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ДАРГА, ЦЭРГИЙГ ЯАЖ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД СОНГОДОГ БОЛГОХ, ХЭН ЯГ УДИРДАЖ БАЙХ... ДҮҮРЭГ ҮҮ, НИЙСЛЭЛ ҮҮ, ЯАМ УУ... ЯГ ЯАЖ УДИРДАХ... ТӨСӨВ ХӨРӨНГИЙГ ХЭРХЭН ШИЙДЭЖ БАЙХ... ЭНЭ ТУХАЙ САНГИЙН ЯАМ ЯАЖ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТӨСВИЙГ БАТЛАДАГ ЗЭРГИЙГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭХЭЛЖ ХИЙХ АЛХМУУД НЬ ЭНЭ БОЛОХ БАЙХ. ЗАСАГЛАЛ ГЭДЭГ ҮГЭЭ Ч САЙН БОДОХ ЁСТОЙ. ДОКТОР ХАМГААЛСАН ХҮНИЙГ ДАРГА БОЛГОНО ГЭДЭГ СОНИН ШАЛГУУР БАЙДАГ. ЭНЭ ИХ ТЭНЭГ ШАЛГУУР... ДОКТОРУУД БОЛ МЕНЕЖЕР БИШ... ЗҮГЭЭР Л НЭГ СЭДВЭЭР ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛСАН Л ХҮН... САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБОЖ ТООЦОЖ ЧАДДАГ ТИЙМ Л ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ, ОЛОН УЛСЫН САЙН ЖИШЭЭНҮҮДЭЭС САНАА АВЧ ӨӨРИЙН ОРНЫ ЗАГВАРЫГ ГАРГАЖ ТОДОРХОЙ АЙМАГ, ДҮҮРГҮҮДЭД ТУРШИЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ САНХҮҮЖИЛТ ЮМ. САНХҮҮЖИЛТ ДЭЭР ЭРХ МЭДЭЛ ТОГТДОГ. ВАКЦИН ТАРИХ, ДУСАЛ ТАРИА ХИЙХ, ТАСАГТ ТАРИА ХИЙХ, СЭХЭЭНД ТАРИА ХИЙХ ГЭСЭН ЭНЭ ХЭДИЙН ҮНЭТ ТАРИФИЙГ БОЛОВСРУУЛЖ ЧАДСАН ТОХИОЛДОЛД ХӨГЖИХ ЗАМДАА ОРНО. ЯМАР Ч ӨРТГИЙН ҮНЭЛГЭЭГҮЙ БАЙЖ ЮУГАА ХИЙЖ, ЯАЖ ТӨСВӨӨ ТООЦОХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ.
ТОНШУУЛ · 2014/11/23
УГ НЬ ЗӨВ Л АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ. ГЭХДЭЭ ЭНЭ ХЭДХЭН ХҮН ИЛТГЭЛ ТАВИАД БҮХЭЛ БҮТЭН ТОГТОЛЦООНЫ АСУУДЛЫГ СУУРИАР НЬ ХӨНДӨЖ ЧАДАХ УУ ГЭЖ АСУУМААР БАЙНА. ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ НЬ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУУ ХООЛОЙГ ТУСГАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ЭМЧИЙН НҮДЭЭР ЭМНЭЛГИЙН ЧАНАР ГЭДГИЙГ ЯГ ЮУГИЙ НЬ ХАРЖ ХЭЛНЭ ГЭЖ... ЭНЭ УТГАГҮЙ ҮГ. ХИЙСЭН АЖЛАА ӨӨРӨӨ ДҮГНЭДЭГ ТЭНЭГ ОЙЛГОЛТ ӨНГӨРСӨН НИЙГЭМД Л БАЙСАН. ХАРИН ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ ТЕХНОЛОГИО ХЭР ХИЙЖ БАЙГААГАА ХАРЬЦУУЛБАЛ ЮУ ЮМ ГЭХЭЭС БИШ. ЧАНАР ГЭДЭГ ОЙЛГОЛТОД ЭМНЭЛГИЙН ГАДААД ДҮР ТӨРХӨӨС ОРООД ЭХНИЙ УУЛЗСАН ХҮНЭЭС ЭМНЭЛЭГТ УНТСАН ОР, БИЕ ЗАССАН ГАЗАР, ИДСЭН ХООЛ УНД, ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ, ХЭР ӨВЧТӨНД ЭНЭ БҮХНЭЭ НЭЭЛТТЭЙ ТАЙЛБАРЛАСАН ГЭЭД ОЛОН ЗҮЙЛ ОРОХ БАЙХ... ТЭГЭЭД Ч ЗӨВХӨН НЭГ ТАЛЫН ТӨЛӨӨЛЛҮҮД НЬ ИЛТГЭЛ ТАВЬЖ БАЙГАА НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ САНАГДАЖ БАЙНА. ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ ДЭМЖИЖ БАЙГАА Ч АРГА БАРИЛ, ЯВУУЛДАГ ХЭЛБЭР НЬ ЯГ Л БАХЬ БАЙДГААРАА, ХУУЧИНСАГ БАЙНА. ҮР ДҮН ГАРНА ГЭХЭД ИТГЭХГҮЙ БАЙНА. УУЧЛААРАЙ... БААХАН ТӨСӨВГҮЙ, ХӨРӨНГӨГҮЙ, УИХ ИЙМ МӨНГИЙГ ШИЙД, ЦАЛИН НЭМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВ ГЭСЭН Л ДҮГНЭЛТ ГАРАХААС НЭГ Ч ӨВЧТӨНИЙ ДУУ ХООЛОЙ ТУССАН ЗҮЙЛ ГАРАХГҮЙ РЕФОРМ БОЛОХ БАЙХ ДАА ГЭЖ...