АН-аас  Монгол улсын  28 дахь Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлсэн билээ.  тэгвэл хуулиараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг  Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцдэг.   

Ч.Сайханбилэгийг Ерөнхийлөгч  албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор  Төрийн байгуулалтын байнгын хороогоор дөнгөж сая  энэ асуудлаар хуралдаж 100 хувийн саналаар Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ.  

Одоо энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Хэрэв  УИХ-ын нэгдсэн чуулганаар  олонхийн дэмжлэгийг авбал Ч.Сайханбилэг Монгол улсын Ерөнхий сайд болох юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа