Өнгөрсөн өдрүүдэд бараг л бүх телевизийн эфирийн цагийг өөрчлөн байж эзэгнэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Монгол улсын  3 дах Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаяр  улс төрчдийн тухай нэлээд “но-той, ноцтой”  мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн.

Түүний яриаг ерөнхийд нь ажиглаад дүгнэж үзвэл Н.Энхбаяр гэдэг хүн  “урьд цагт  Монгол улсын хэмжээгүй эрхэт хаан”  байсан  мэт мэдээллийг өөрөө  өөрийн биеэр  өгнө билээ.

 

Тэрээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “гудманд ажилгүй”  явахад  ”суга татаж”  Ерөнхий сайд болгосон л гэнэ, УИХ-ын Ц.Нямдорж  түүн рүү уйлан хайлан орж, намайг бодооч гэж  гуйсан л гэнэ, Ерөнхий сайд асан Сү.Батболдыг өрөөндөө дуудан Таван  толгойн хувьцааг ард түмэнд өг гэж  хэлж байж өгүүлсэн л гэнэ, Ц.Элбэгдорж төрийн нууц задруулаад  хууль журмын дагуу шорон оронд орох гэж байхад Н.Энхбаяр хэлж ярьж байж, хууль зөрчин байж түүнийг ял зэмгүй үлдээсэн л гэнэ. Бүр сүүлдээ тэрээр  ”төр өөрөө  хувь хүнийг хилмэгдүүлэхгүйн тулд хууль  шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь хуулийн дагуу болохгүй ч гэсэн ёс суртахууны хувьд бол байж болох зүйл” мэтээр ярьлаа.

 

Цааш нь хэлэхдээ: “Ц.Элбэгдоржийг хуулийн дагуу шалгаад явахад гарцаагүй шорон оронд орох ёстой байсан. Гэхдээ ингэж болохгүй, залуу хүнийг ингэж болохгүй ш дээ,   түүний цаана байгаа нам нь бас хүнд байдалд орно ш дээ, иймээс түүнийг цагаатгах ямар боломж байгааг хууль шүүхийнхэн олох хэрэгтэй байсан. Ийм л зүйл болсон…, Ц.Элбэгдорж шоронд ороогүй гэдгийг бид мэдэж байгаа ш дээ,  Хүнийг шоронд оруулахгүйн төлөө  хууль шүүхийнхэнтэй ярих нь хэлбэрийн хувьд байж болохгүй ч, ёс зүйн хувьд зөвшөөрч болох зүйл ш дээ” хэмээн  нэг ярьж байх юм. Мөн түүнийг Ерөнхий сайд, МАХН-ын дарга байхад Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар“танай нам олонхи боллоо, бидний алдсан алдааг шалгаж тогтоогоод шорон оронд оруулах бий дээ, энэ асуудалд та  туслаарай” гэж гуйж байсан гэнэ.

 

Монгол улсын жирийн  иргэн бид  ардчилсан төрийн  хараат бус шударга шүүхээр шүүлгэдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш бололтой юм байна.  Н.Энхбаярын яриад байгаагаар бол  албан тушаалтнууд   шүүх прокурорын шийдвэрт  шууд нөлөөлөн албан хүссэн хүнээ  хууль зөрчсөн ч шүүхээс  хариуцлага хүлээлгэхгүй байж болдог Н.Энхбаяр ярьж байна. Тэрээр үүнийгээ ёс суртахууны хувьд байж болох зүйл хэмээн ярих юм.

 

Энэ бүхнээс дүгнэн үзвэл Н.Энхбаяр  гэдэг улсын  ХААН-аас илүү эрх мэдэлтэй байсан юм биш  үү.  Нэгэн цагт Францын хаан XVI Людовиг хаан   “би бол төр” хэмээн өөрийгөө хэт өндөрт өргөн улсын хөрөнгөөр тансаглаж, хэрэгтэй хэрэггүй олон дайныг өрнүүлж байсан нь түүнийг түүхэнд хамгийн тэнэг, харгис хаадын жишээ болон  түүхэнд үлдсэн байдаг. Харин манай  гуравдах Н.Энхбаяр …