Одоогоос 4 жилийн өмнө хотод оюутан болж ирсэн. Эхэндээ ч хичээлээс өөр зүйл мэддэгүй байлаа. Тэгж байгаад нэгдүгээр курсээ төгсөх жилээ ангийнхаа нэг охинтой үерхэж эхэлсэн юм. Ингээд бид 2 ч салж хагацаж чадахгүй байнга хамтдаа. Би энд нэг ахындаа суудаг байв. Өвлийн хар хүйтэнд найз охинтойгоо орцонд уулзаад зогсчихдог. Тэрнийг минь ах эгч хоёр мэдээд ор гээд оруулаад бүүр хонож өнждөг болсон. Сүүлдээ гэрийнхэн мэдэж хоёулаа амралтаараа манайх руу явсан намар сургууль орох болоход тэр маань маамуутай болж би ч аав болсон. Манай хүн ч их галзуу нэг хэл амтай охидууд байдаг даа. Ингээд бид 2 хүүхэдтэй болж тэдний ээж нь охиныг маань харна гээд аваад үлдсэн. Бид 2 ч хамтдаа сургуульдаа явдаг хамт энд байр хөлсөлдөг байсан. Гэтэл тэр нэг л өөр надаас сална гэдэг боллоо. Би ч гайхаад л надад гомдчихсон юм байх гэж бодож байтал ангийнхаа охиноос түүнийг өөр хүнтэй уулздаг бүүр хамт явж байхыг харсан тухай сонссон. Түүнээс асуутал өөрөөсөө 3 ах хүнтэй уулздаг болсон гэх нь тэр.  Хичээлээ таслаад гэнэт утсаа салгаад алга болчихдог байсан чинь тэрэнтэйгээ байдаг байж. Нэг өдөр намайг гэртээ очиход бүх хувцас боогоод тавчихсан хөөсөн. Би ч эхэндээ гуйж арагдсан охиноо бодож байна чи тэр хүнтэйгээ явсаныг чинь мэдээгүй гэж бод бүгдийг эхэлье гэхэд тэр үгүй чи юу ч үгүй хоосон гэж хэлсэн. Би түүнийг өнгө мөнгө ярьдаг байсныг санах ч арай охиноо өнчрүүлж мөнгөтэй эр сонгоно гэж бодож яваагүй.

Одоо охинтойгоо уулзахыг их хүсдэг тэгсэн хэдий ч уулзуулдаггүй. Одоо тэр юу ч болоогүй юм шиг хичээлдээ яваад инээж ханиаж явна. Би хүүхэдтэйгээ л уулзмаар байна. Хадам ээж тачигнатал загнаад охинтой минь бас уулзуулдаггүй.