Х.Амгаланбаатар: Цалин, тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум багахан хувийн нэмэгдэл болно
2014/11/28
МҮЭХ-ноос цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 60 хувиар нэмэх боломжтой хэмээн үзэж өнгөрсөн долдугаар сард УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Мөн төсөвт үүнд шаардлагатай 800 тэрбум төгрөгийг суулгахыг хүссэн юм.
Гэвч энэ оны төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулан 500 тэрбум төгрөг баталсан аж. МҮЭХ энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-Улсын төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр нэмэхэд зориулан500 тэрбум төгрөг баталчихлаа. Танай холбооны зүгээс энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай холбооны зүгээс улсын төсөв хэлэлцэхтэй холбогдуулж, энэ оны дол дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын засгийн газар, УИХ-д хандан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн. Үүний хүрээнд улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайд, Хөдөлмөрийн болон Сангийн сайдтай уулзаж, 500 тэрбум төгрөгийг улсын төсөвт одоогийн байдлаар суулгасан. Тус 500 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх боломж бололцоо, төсвийн тодотгол, төсвийг нарийвчлах хэлэлцээрийг удахгүй хийнэ. Дээрх хэлэлцээрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх боломж бололцоо манай төсөвт байна уу гэдгийг судлах ажил явж байна. Тиймээс энэ тал дээр ажлын хэсэг байгуулаад сар гаруйн хугацаанд ажиллаж байна. Улсын төсөв урьдчилсан байдлаар баталсан. Яг эцэслэн шийдээгүй байна. Бас л ажлын хэсэг байгуулаад судалгааны ажлаа хийж байгаа.
-Хэрэв хэлэлцээр үр дүнд төдийлөн хүрэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Шууд800 тэрбум төгрөг бэлэн болго гэсэн зүйл одоохондоо байхгүй. Гэхдээ үүний төлөө бид явна. Нэгдүгээрт, хэлэлцээрийн хүрээнд, хоёрдугаарт, энэ тавьсан саналаа идэвхжүүлэх, дэмжүүлэх олон нийтийн арга хэмжээг удахгүй зохион байгуулна. Гэхдээ хамгийн түрүүнд гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй байгуулах явдал юм. Хэрэв хэлэлцээр маань тодорхой үр дүн, санасан хэмжээнд хүрэхгүй бол олон нийт, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, гишүүн байгууллагуудын хэмжээнд дэмжлэг авч, дараагийн арга хэмжээг зохион байгуулна.
-Заавал 800 тэрбум гэлтгүй төсөвт баталсан мөнгөөр цалин тэтгэвэр нэмэх боломж байхгүй гэсэн үг үү?
-Цалин, тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум төгрөг бол багахан хувийн нэмэгдэл болно. Энэ бол эдийн засаг хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хувь хэмжээтэй нэмэгдсэн, инфляцын төвшин өндөр байгаа энэ үед цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болж чадахгүй. Яагаад гэвэл өнгөрсөн жил бид цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 орчим хувиар нэмэгдүүлэхэд ард иргэдийн зүгээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг бодит байдлаар нэмлээ гэсэн хүн маш цөөхөн байсан. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа үед энэ хэмжээний нэмэгдэл нь бодит нэмэгдэл болж чадахгүй.
М.Энхцэцэг
Зочин · 2014/11/30
amidrah itgelee aldsn irged zondoo bhad.tsaling ni ylgaj nemeed.bagsh emch nar hun busad ni hun bish yumuu.ted ajil haylaa gj ailgaad l nemuuld bdag.
Зочин · 2014/11/30
toriin zahirgaanii alban haagchdiin tsalin hamgiin baga bga.dr ni oron too tsoolood tatwaraa bagasgahgui bj ene toriin tusheed oorsdoo hagartlaa bayjaad l arai dendej bnaa.uls oron ch suirehneetoriin alban haagchdiinhaa tsalingiin zeel awch bga tsalin sudlaad uzeesei.bugd zeelees zeel bhad.ajil erhlehgui irged yaj amidarch bn.oorsdoo ymar heregleetei ymar bn.
Зочин · 2014/11/29
Ямар ч үр дүнгүй ингэж байх нь хэнд хэрэгтэй юм бол. Төрийн ямар ч бодлогогүй, хэн хэн нь цээжний пангаар бурж суудаг иймэрхүү нөхдөөс төр с******** хэрэгтэй.