Миний агсамнал
2014/11/30
Би их ядуу хүн л дээ. Яагаад гэвэл зүгээр л эдийн шуналгүй хүн. Харин энэ зургийг хараад сэтгэл өвдөж бухимдсандаа нэг хуурай агсам тавимаар санагдлаа.
Ядуурал зовлонгийн туйлд хүрсэн ийм иргэд Монгол улсад өдөр өдрөөр нэмэгдэж байгааг энэ томчуул хардаггүй юмуу гэвэл худлаа л байхгүй юу. Энэ томчуулын толгойнд эхнэртээ нөмрүүлэх арьсан шуб, хүүхдүүдээ тансаглуулах эд хөрөнгө, болж л өгвөл бусдад байхгүй тансаг харш л толгойнд эргэлдэж байгаа юм чинь юун улс орон хөгжих, яасан ардчилсан нийгэм цэцэглэх? Энэ ерөнхийлөгч Элбэгдорж ардчиллын анхдагч гэж гүйж явахдаа юу хүсэж юу мөрөөдөж явснаа ор тас мартсан хүн шиг байна.
Тэр үзэн ядаж халсан социалист нийгмийн үед төр засаг нь ард түмнээ ийм арчаагүй төвшинд амьдруулж байгаагүйг гэрчлэх хүмүүс бүгд л амьд байна. Энэ зургийг хараад улс орноо яаж доройтуулж алингаа алдуулснаа хараад ядахнаа хөгжиж байна гэж бүлтрэхээ боль. Хүн амын бодлого, хөдөлгөөн суурьшлын хууль мөрддөггүй, дэд бүтцийн мэдлэггүй дарга нарын олгодог зөвшөөрлөөр баригдсан хэдэн байшинг зааж улс орон хөгжиж байна гэж хэлвэл инээдтэй байна.
Намын эрх ашгаар Төр барьж, найзын хүрээгээр албан тушаал олгож,томилдог ийм ГАЖИГ тогтолцоотой байхад улс орон яаж хөгжих юм, горьдсоны гарз. Ардчиллын хөрсийг анхнаасаа буруу эхлүүлчихсэн энэ нийгэм маань хүний насны хөгжлийн гурван үе шатыг дамнаж байж цэвэршинэ. (Насны хөгжил гэдэг нь хүн төрснөөсөө хойш насанд хүрэх хугацаа буюу 20 жил гэж ойлгогдоно) Ардчиллын үрийг цацаж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл дөнгөж нэг үе нь явагдлаа гэж ойлгож болно. Тэгэхээр монголын ард түмэн, Та нарын буруу "хөгжүүлээд" байгаа энэ нийгмийн уршгаас болж дахиад 40 орчим жил зовж ядуураад эцэст нь хэт баян, нэн ядуу хэмээх нийгмийн давхаргатайгаа эвлэрсэн, ирээдүйн Бразил, Мексик эсвэл Энэтхэг шиг зөвхөн ядуусаар дүүрсэн хот сууринтай улс болно эсвэл ийм нийгмийг хүсээгүй ард түмэнтэйгээ "арабын хавар" шиг байлдаж тоглох зам тохиолдохыг үгүйсгэх газаргүй.
Согтуу эрүүл нь мэдэгдэхгүй экс ерөнхий сайд нь улс орноо элгээр нь бүүр мөлхүүлчихлээ. Одоо бас нэг балай худалч нь гарч ирээд баахан өр тавихаа мэдэгдлээ. Төр засаг гэдэг чинь та нарын хувийн өмч биш гэдгийг эрт ухаарвал яасын, одоо болох юм бишүү.
Эх орныхоо төлөө гэсэн болгоныг хорьж шоронд илгээгээд байвал энгийн иргэд номхроод байна гэж бодохгүй л байна. Эх орон газар шорооныхоо төлөө амиа ч хайрлахгүй байх зүрх зоригтой залуус, олж авсан мэдлэг боловсролгүй байлаа ч гэсэн та нараас илүүтэй улс орноо аваад явчихна. Сурсан сураагүй нь мэдэгдэхгүй худлаа үнэн гадаад дипломны нэр гайхуулж өөрсдийгөө боловсролтой мэдлэгтэй лидерүүд гээд бодчихсон юмнууд нүгэлээ овоорохоос өмнө зүгээр л зайл даа. Сэтгэлгүй ханхүүгээс сэтгэлтэй чөтгөр нь гэж бас бий шүү. Унах машин, эд хөрөнгө, тансаглал нь толгойнд нь зоолттой баагийнууд үхсэн ацаараа улс орон хөгжүүлхийм. Ярьж бол чадна, хийж чаддаггүй л юм. Чаддагүй гэдгээ 25 жил харууллаа шүү дээ. Монгол залуус бээнз бээмбий зөөгөөд, Лужникийн захын боос нь болчих шахаж байхад бөөс царайлж байсан оросын ард түмнийг одоо хар.
Дэлхийг заналхийлж чаддаг болж. Унадаг дугуйны суудал дээрээ таван юаны төлөө бөгсөө хамгаалахгүй амбаардуулж явсан үлбэгэр хужааг хар. Дэлхийн эдийн засгийг барьдаг болж. Ийм л байна даа Элбэгээ. Улс орныг хүмүүс удирдах гэж л ерөнхийлөгч болдог юм, айлчлах гэж биш бас худлаа ярих гэж бас биш. Чи бол маш хулчгар амьтан эсвэл маш этгээд санаатай гар.
Нийтэлдэг бичдэг хүмүүс нэр ус, зурагтайгаа байгаарай гэж сануулаад байлуу, надад айх юм байхгүй ээ. Амархан олдоно.
С.Өгөөмөр