МАН У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж байна
2014/12/03
Шинэ засгийн бүтэц батлагдлаа. МАН, АН, МАХН хамтарсан шинэ засгийн газрыг Их эвслийн засгийн газар хэмээн албан бусаар тодорхойлж байна. Улс орны өмнө бодитой нүүрлэсэн эдийн засгийн хямрал, засагт тулгарсан хүндрэл бэрхшээлтэй олон асуудлыг зөв оновчтой, хариуцлагатай улс төрийн шийдвэр гарган даван туулах итгэлийг найдварыг айсуй засгийн газарт ард түмэнд өглөө.
АН-ын залуу лидерүүдийн нэг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдмогц засагт хамтран ажиллах эхний урилгаа МАН-д илгээсэн. Хамтрах санал хүлээж авсан МАН-ын хувьд бага хурлаараа дэмжихдээ намын дарга М.Энхболдыг шадар сайдад сойх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч намын удирдлагууд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж буй аж. Магадгүй, Ч.Сайханбилэгтэй гар нийлж ажиллах хүн нь У.Хүрэлсүх гэж МАН-ын томчуудын олонхи үзэж байна. М.Энхболдын хувьд намын дарга, УИХ-ын дэд даргын албан тушаалтай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, улс төрийн хариуцлагаа хүлээгээд явсан эрх журмын нөхөртөө боломж олгох, ер нь МАН-ын хувьд “дан дээлтэй” бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг сумаар хоёр туулай буудах ухааны сум шившин У.Хүрэлсүхийг сойж буй бололтой.
У.Хүрэлсүхийн хувьд өөрт нь салаавч үзүүлсэн нэг товарищд “шанаа” өгснийг эс тооцвол нэр цэвэр улс төрч. Ер нь У.Хүрэлсүх гэж хэн бэ.
Тэр бол хэлсэндээ хүрдэг эр хүн. Түүнийг хариуцлагатай байж, хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн гэдгийг нөхөд нь хэлдэг. УИХ-ын гишүүний өндөр дээд эрх ямбаас татгалзаж байсан түүх нэн ховор. Гэвч “нам сонгуульд унавал хариуцлагаа хүлээнэ” гэсэн амандаа хүрч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байв.
Алсын хараатай улс төрч гэдгээ нотолсон хүн. У.Хүрэлсүх намын генсек байхдаа намын дарга С.Батболд нарын удирдлагуудад ятган үнэмшүүлж, Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг нэрийг сольж чадсан. Ингэснээр “Коммунист, яргачин, алуурчин” гэх бүх муу муухай нэр хочийг бүдгэрүүлж чадсан. Мөн Ардын нам хэмээх уугуул нэрээр нь Н.Энхбаяр тэргүүтэй олигархууд улс төр хийх боломжийг хаасан. МАХН гэдэг нэрийг хууль бусаар авсан Энхбаяр тэргүүтнүүд өнөөдөр ямархан улс төрийг хийж явааг Ардын намын гишүүд харж байна. Хэрвээ МАН нэрээ сэргээж аваагүй бол энэхүү нэрээр хууль ёсны улс төрийг Н.Энхбаяр хийх байлаа. Үүнийг харж, шийдэж чадсан нь У.Хүрэлсүхийн түүхэн гавьяа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.
Тэр бол шударга ёс, шударга зарчмын төлөө толгойгоо алдахаас буцахгүй ясны тэмцэгч мөн. МАХН-ын Дарга Н.Энхбаяр гэдэг хэмжээгүй эрхт засаглагчийн үед түүнийг сөрөн зогсч, эсрэг дуугарч чадсан цорын ганц намын гишүүн бол У.Хүрэлсүх. Намын бүлгийн хурал дээрээ “Энэ төрийг та удирддаг юмуу, таны эхнэр удирддаг юмуу” гэж хэлээд дээлээ нөмрөх шахаж байв. Чухамдаа хувийн компани шиг болчихсон МАХН-д энэ үеэс ардчиллын салхи орсон гэж улс төр судлаачид дүгнэсэн байдаг.
Тэр бол МАН-ын хувьд яах аргагүй чухал дүр мөн. Ардын намгүйгээр У.Хүрэлсүх өөрийгөө төсөөлж байгаагүй шиг У.Хүрэлсүхгүйгээр МАН-ыг төсөөлөх аргагүй. 1996 онд МАХН анх удаа сонгуульд ялагдаж, парламентад 25 суудалтай болсон хүнд хэцүү цаг үед МАХН-д итгэлийн гэгээ татуулж, У.Хүрэлсүх тэргүүтэй залуус МАСЗХ /одоогийн НАМЗХ/-ыг анх санаачлан байгуулж, намдаа олон арван залуусыг татан оруулж, МАХН-ын эгнээг залуучуудаар өргөжүүлж, хувьсгалт намыг залуус нь дэмждэг, залуусын дуу хоолой “дээш хүрдэг” тогтолцоог шинээр буй болгожээ.
Ардын намын цагаан ордны автор. 2008 оны 7-р сарын 1–ний хар өдөр буюу сонгуулийн будлианы улмаас жагсаал цуглаан зохион байгуулсан олон нийт эцэстээ эмх замбараагүй байдлыг үүсгэж, түүний “золиосонд” МАХН-ын байр шатаж үрэгдсэн. Ийнхүү МАХН өөрийн гэсэн байр, “орох оронгүй” байх цагт У.Хүрэлсүх, Сү.Батболд тэргүүтэй намын кадруудын хичээл зүтгэл, зохион байгуулалтаар ард түмний дэмжлэг оролцоо, намын мянга мянган гишүүдийн хандив тусламжыг амжилттай зохион байгуулж, өнөөдрийн Тусгаар тогтнолын ордон боссон билээ.
У.Хүрэлсүхийг товчхон тодорхойлоход ийм байна. Улс төрийн амьдралд нам дамжсан олигархуудын үеийг эцэслэж, шинэ залуу шигшмэл улс төрчдөөр цус сэлбэн ажиллахыг өнөөдөр ард түмэн шаардаж байна. МАН-ын гишүүд бол ард түмний томоохон төлөөлөл. Тэр ч утгаараа дайчин цогтой, шударга эрэмгий хүүдээ итгэж хүнд хэцүү цаг үед засагт орж ажиллахыг даалгасан биз.
Хатуу нь зөөлнөө гуядаж, зөөлөн нь хатуугаа аргадаж бие биесээ нөхөж ажиллаж чадах хоёр сайхан залуу Монголын улс төрийн шинэ үеийг эхлүүллээ. Эдийн засгийн хямрал тэдний анхны шалгалт болж байна. Монгол төрийн өндөр харцуул хэрхэн шийдэхийг цаг хугацаа их ойрхон харуулах биз ээ.
Ө.Мэргэндүү
Зочин · 2015/01/12
.saihnaagiin orond Ganbaatar n ilvvvvvvvv ard tvmen iim songolt hiine Ganbaatar bolon uyanga busad bie daa****d iig ard tvmen demjij bga shvv ta nar ene *****nuudiig nam darah heregtei bi itgej bna Baterdene gishvvn iig demjij bn ard tvmen Ard tvmen demjij bn gaduur saihanaag bolon ardchilsan namiin ylagdaliig awchirlaa gej bna erunhiilugchuu anhaaraldaa awaachee saihnaa bidnees nuruugaa haruulaw
Зочин · 2015/01/12
Er hvn helsendee emeeltei mori hariaasan daa chi yag hariaadag ym bn anh hudllaa yrij 12 onii songuuliaar yu gej ****e medehgvi bol sain boh boljee bid martaagvi 0 _ 18 nasnii hvvhed 20iig yu gej yrij bailaa da ta ta nar chadahgvi bol yu gej hu ts dag ym be nohoo shig nohoonoos doloon door nohoo eznee ger bvlee hamgaaldag ym ta nariig bid er chuluu tusgaar togtnolloo har hamgaal gesen ****oos gazar nutgaa lambaardand taiwchaad ir gej heleegvi 16 on ****ol bailgvide songolt bidnii gart ter ved yu gej hu ts ah bol amitat minedee
Зочин · 2015/01/12
ard tvmen lvvgee nuruugaa haruulladaa saihnaa hugshuun 16 ond bid tanai namluu nuruugaa haruulnaa gej ajilaa hiihgvi chamaig gaduur ailiin hvvhed iin 20000iig deeremdeed bn gesen surag bna arai vgvi bailgvide te hu ter saihnaa . Zvgeeree ted *** tvvgeed bolnoo zahaas nohoon hool awj ideed tvr bj bai tegej bgaad gazar nutgaa zaraad buzaagaad 20iig nuhuud u**** gej bga tai adil yum da mal minee