Урлагийнхан олон хандивын тоглолт хийдэг. Тэгвэл энэ удаад “Монгол өлсөх учиргүй″ халуун сэтгэлд аянг өрнүүллээ.
 
Манай улс эдийн засгийн хямралд орж олон айл өрх, настан буурлууд, бяцхан хүүхдүүд өлсөж зовж байгаа нь нууц биш. Гэвч төр засгаас ард иргэдийнхээ төлөө олигтой хийсэн зүйлгүй энд тэндэхийн баяр цэнгэл зохион байгуулж өөрсдийн том ходоодоо баярлуулж явсаар өдийг хүрлээ. Зөвхөн Увс аймгийн  хэмжээнд 392 өрх ядуу байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл ганц аймагт гэхэд хэдэн зуун өрх ядуу байхад улсын хэмжээнд хичнээн айл өрх өлсгөлөн байгаа бол…
 
Дуучин С.Жавхлан “Баярын мэнд хүргэлцээд найр хөгжөөгөөд явж байх итгэл сэтгэл үнэндээ алга Жавхлан баян тансагтаа ингээд байгаан бишээ… Миний халаас түнтийгээгүйч гэсэн сэтгэл минь дэндүү баян учраас тэд нар маань өлсөж байгаа бол Жавхлан ч гэсэн адилхан өлсөе л гэж бодлоо… Өнөөдөр тал Монголчууд маань хэцүү байна. Хагас нь өлсөж байхад тал нь баярлаж байж болохгүй ээ… Цаг сайхан байгаад хамт баярласан бол хамаа алга. Надтай нэгдээд бүх ядарсан түмнийхээ төлөө нэгдээд хандивын тоглолтонд зохион байгуулах хүн байвал хүрээд ир хамт Эх орноо цэвэрлэж авцгаая" гэлээ.
 
“Ардчилал” Ардыг-чилээж-алагчилдаг түмэн олноо биш намаа дээр үздэг арилсан дотортой амин хичээгч нараас салах цаг ирлээ.
 
“Монгол өлсөх учиргүй″ хандивын тоглолт энэ сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд 19 цагаас болох юм.
 
Хэрэв энэхүү халуун сэтгэлийн тоглолтонд нэгдэхийг хүсвэл 90109292 утсаар холбоо бариарай.