2014 оны 4-р сарын 11-12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч  эхнэрээ хардаж,  өс санан  хүзүүнд нь хайчаар 10 орчим минутын турш дүрж амь насанд нь хүрсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-ээр үүссэн бөгөөд Б.Ган-Очирт 23 жил 9 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдврийг анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан юм.  

Б.Ган-Очирын хувьд энэхүү ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд  Улсын дээд шүүхэд хандаад байгаа.  Түүний өргөдлийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэх юм.  

Б.Ган-Очир нь дээд боловсролтой. Их сургуульд суралцаж байх хугацаандаа  нэг оюутны гуян тус газар хутгалж байсан.  Талийгаачтай хамт  амьдарч байхдаа архи уудаг,  байнга хардаж, зоддог байсан бөгөөд надаас  салбал ална гэж дарамталдаг байжээ.  “Чамайг алчихаад би шоронд суугаад гарсан ч надад нас байгаа” хэмээн сүрдүүлдэг байсан бөгөөд энэ нь бүхэн нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Тэрбээр  энэхүү аймшигт хэргийг үйлдэхдээ эрүүл байсан ажээ.  Б.Ган-Очир хэрэг үйлдсний дараа хэргийн газраас оргон зайлсан бөгөөд  Толгойтод амьдардаг ахындаа  очиж хувацсаа сольчихоод, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  хэргээ хүлээн очсон байдаг.  

А.Баярмаа