Ц.Батчулуун: Үймээний хэргээр цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл
2014/12/10
Цагдаагийн хурандаа Ц.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр "Долдугаар сарын 1"-ний үймээний үеэр "Дэнжийн мянга" дахь Албадан саатуулах, баривчлах төвд юу болж байсан талаар өмнөх дугаарт ярьсан билээ. Ц.Батчулуун хурандаагийн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.
-Долдугаар сарын 2-ны өглөөнөөс байцаалт хийж, зарим хүмүүсийг суллаж эхэлсэн байх аа?
-УМБГ, дүүргүүдийн мөрдөн байцаагчид дайчлагдаж ирээд байцаалт хийгээд хорихыг нь хорьж, суллахыг нь суллаж байсан. Гурав хоногийн дотор Албадан саатуулах, баривчлах төвөөс бүгдийг нь гаргасан.
-Хүний эрхийн үндэсний комиссынхон танайд ажиллаад "Хүний эрх зөрчөөгүй" гэдэг дүгнэлт гаргасан. Дараа нь худлаа дүгнэлт гаргасан болж таарсан байх аа. "Эмнести интернэшнл" олон улсын байгууллагын тайланд ч олон хүнийг хорьж, эрхийг нь зөрчсөн тухай орсон?
-Хүний эрх зөрчсөн гэдэг өөрөө харьцангуй асуудал. Гадна бороонд суулгасан, наранд удаан зогсоосон, ор дэвсгэрээр хангаагүй, хангалттай хоол хүнс өгөөгүй, бөөнөөр нь хорьсон гэдэг талаас дүгнэвэл хүний эрх зөрчигдсөн. Том утгаараа хүнийг зодож нүдсэн, эрүүдэн шүүсэн асуудал огт байгаагүй. Тийм зүйл байх ч үндэс байгаагүй. Байлгахгүйн төлөө маш сайн зохион байгуулсан. Прокурор хяналтаа тавьсан, Хүний эрхийн үндэсний комиссынхон байн байн ирж байсан. УИХ-ын гишүүдээс Л.Гүндалай хүртэл ирж хоригдсон хүмүүстэй уулзсан. Гараад ар гэрийнхэнд нь "Хүний эрх ноцтой зөрчсөн асуудал алга" гэж мэдэгдэж байлаа.
-Танайхаас хүмүүс суллагдсаны дараа алба хаагчдад хариуцлага яригдсан уу. Эсвэл сайн ажилласан гэж магтуулсан уу?
-Би алба хаагчдаа том гавьяа байгуулсан гэж боддог. Дээд удирдлагууд биднийг үүр цайтал зүгээр л орхичихсон. Гуч гаруй эрэгтэй алба хаагчдынхаа малгайг хэдэн янзаар өмсүүлж олон хүн мэтээр харагдуулах гээд янз бүрийн арга зохиож хоносон доо. Тийм ч учраас алба хаагчдад арга хэмжээ авагдаагүй. Харин цөөн хэдэн алба хаагчийг шагнасан. Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагаа ашигласны үр дүнд хамт олон маань хохирол багатай, ял авахгүй салсан шүү дээ. Дараа нь УИХ-ын нээлттэй сонсгол дээр биднийг буруутгах гэж үзсэн бүтээгүй.
-Дараа нь та Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилогдсон байх аа?
-Үймээний үеэр Эргүүл хамгаалалтын газрын 180 гаруй цагдаа бэртэж гэмтсэн шүү дээ. Намайг 2008 оны арваннэгдүгээр сарын 26-нд Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилчихсон. Д.Сандаг-Очир генерал дуудаж "Хүмүүсийн сэтгэл санаа, байдал маш хүнд байгаа. Тэнд очиж алба хаагчдын сэтгэл санааг аятайхан болгож, нягтруулахад анхаарч ажилла" гэдэг үүргийг өгсөн. Хамгийн их хохирол амссан, хэцүү хамт олон намайг хүлээж авсан. 400 гаруй алба хаагчийн 180 гаруй нь гэмтэл авчихсан. Олонхи нь сэтгэл санааны гутралд орчихсон. Намайг хоёр жил ажиллах хугацаанд хамт олон маань сэргэлт авч чадсан.
-Тэр үед гудамжинд цагдаа хувцастай явбал бариад зодчихдог байсан юм биш үү. Эргүүл хийхэд хэцүү байсан гэх юм билээ?
-Цагдаагийн хувцастай хүмүүсийг иргэд үзэн яддаг үе байв. Алба хаагчдадаа сэтгэлзүйн чиглэлийн сургалт хийж, бие бялдрын хүмүүжил олгох гээд олон ажил зохиосон. Бүх цагдааг шөнийн эргүүлд гаргахад энгийн хувцастай явуулдаг болсон. Шөнө автобусаар чиглэл чиглэлээр гэрт нь хүргэж өгнө. Цагдаа нар ажлаас гарна гэж орж ирнэ.
-Эргүүл хамгаалалтын газрын арван цагдааг үймээний үеэр хүн буудсан хэрэгт шалгаж байсан. Тэд одоо ажлаа хийж байгаа болов уу. Гадагшаа сурахаар явчихсан гэх юм билээ?
-Гадагшаа дүрвэсэн, зугтсан хүн байхгүй. Зарим нь тэтгэвэртээ гарсан байх. Нэг хэсэг нь өөр албанд орсон биз.
-Хурандаа нарыг хүн буудсан хэргээр шалгаж, баривчлах үед Эргүүл хамгаалалтын газрынхан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг бүчиж, иргэдийг бас л айдаст автуулж байлаа.
-Хэн хэнийг, ямар зэвсгээр буудсаныг одоог хүртэл тогтоогоогүй байж цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл шүү дээ. Улстөржсөн юм бол улстөржөөд л явчихдаг нь тэр хэргээр харагдсан шүү дээ. Хэтэрхий улстөржвөл хэнийг ч буруутгаж, шийтгэж болдгийг харуулсан. Төрд зүтгэсэн нь бие, сэтгэл санаагаараа хохироод үлддэг жишиг тогтчихлоо шүү дээ. Үүний нэг жишээ нь бидний үеийн хурандаа нарт "Хөрөнгөжсөн хурандаа" нэр зүүчихсэн. Хөрөнгөтэй нь байдаг л байх. Гэтэл бүгдийг нь хөрөнгөтэй гэсэн нэр хоч зүүгээд ажлаас нь хөөчихсөн. Төрд зүтгэснийх нь төлөө муу нэр өгөөд хоморголоод хөөгөөд гаргачихсан нь энэ төрийн том хэлмэгдүүлэлт.
-Саяхан хурандаа нарын чуулга уулзалт болсон. Тэнд цугласан хурандаа нар үүнийг ихэвчлэн ярьж байна лээ.
-Жишээ нь би хөрөнгөгүй. Хөдөө олон жил ажилласан. Хотод ирээд зээлийн байранд л амьдарч байна. Төрд итгээд ажиллаж байтал нэг өдөр боловсон хүчний нөөц гээчид оруулаад л гаргачихсан. Хоёр, гурван сар хүлээгээд бүгд үг дуугүй гараад явсан. Айсандаа биш "Болъё" л гэж бодсон, юу ч дуугараагүй. Гэтэл дахиад "Ингээд байвал муу муухайг чинь дэлгэнэ шүү" гэж ирээд л чулуу шидээд байсан. Бид цагдаагийн байгууллагаар орохоо ч больсон. Дургүй хүрээд байдаг юм. Насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж, хурандаа цол зүүсний хувьд хэн нэгний эсрэг ажиллах ёс зүй бидэнд огт байхгүй.
-Цагдаагийн дээд цолонд ойртоод ирэхээр хэн нэгэн улстөрчтэй холбодог, тэрний хүн гэж ярьдаг болох юм.
-Би улстөрчийг дагаагүйдээ алдсан болов уу гэж боддог юм. Тийм боломж байсан ч хэний ч нөлөөнд орж яваагүй. Улс төрд надад найзууд би. Гэхдээ алийг нь дагаж намирч явсангүй.
-Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?
-Хувиараа хууль зүйн товчоо ажиллуулж байгаа.
-Багануур дүүрэгт "Азийн чоно" компанийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдах үед та цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр хэргээс болж танд хариуцлага тооцсон байх аа.
2007 оны сүүл, шинэ жилийн баярын өмнө олон хортой спиртээр архи үйлдвэрлэсэн хэрэг гарч, олон хүний амь эрсэдсэн. Тэр асуудлаас үүдэж эхний ээлжинд цагдаагийн хэлтсийн даргад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж байлаа.
-Тэр үед "Азийн чоно" компанийн удирдлагууд өөрсдөө архиндаа хордож байсан. Ажилтан нь хувь хүнээс спирт авсан нь метиллийнх болж таарсан. Түүгээр архи үйлдвэрлэснийг компанийнхан тэр чигээрээ мэдээгүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан. Тэгэхээр архи үйлдвэрлэх үед цагдаагийн байгууллага хяналт тавих боломж байгаагүй болов уу?
-Архи үйлдвэрлэдэг, худалдаалдаг компаниудад нэлээд хатуу хяналт тавьдаг, тэр хэрээр арга хэмжээ тооцдог байсан. "Азийн чоно" компанид ч олон удаа арга хэмжээ авч байсан. Гэхдээ метиллийн спиртээр архи үйлдвэрлэсэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдэх ямар ч боломж байгаагүй. Гэрээтэй үйлдвэрээс спиртээ авдаг байтал нэг ажилтан нь Налайхаас хувь хүнээс спирт авсан нь үйлдвэрийн дамжлагад орчихсон. Хэн ч мэдээгүй байхад л хортой архи худалдаанд гарчихсан байсан шүү дээ.
-Шинэ жилийн баярын өмнө шөнө хордсон хүмүүс эмнэлэгт хүргэгдэж байсан. Хортой архи аймгууд руу ачигдчихсан байсан. Олон хүн баяраар хэрэглэх архи авчихсан байсан үе. Илүү олон хүн хордох эрсдэл байсан гэдэг. Гэхдээ дүүргийн цагдаа, онцгойгийнхон маш сайн ажилласны хүчинд хортой архийг хурааж байсан гэж яригддаг. Ямар арга хэмжээ авч байсан бэ?
-Эмнэлэгт хоёр хүн нас барсан тухай мэдээлэл авсан даруйд согтууруулах ундаа худалдаалдаг бүх дэлгүүрүүдийг хааж, ямар архинд хордсон талаар судалгаа хийж эхэлсэн. Ингээд "Азийн чоно" компанийн "Хэрлэн" гэдэг архинд хордсоныг тогтоосны дараа ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нэмэлт хүч дуудсан. Нэмэлт хүч ирэхээс өмнө "Хэрлэн" архи хаана зарагдсан, хаашаа ачиж явсан гэдгийг бүрэн тогтоочихсон байсан. Хөвсгөл аймаг руу авч явсан болохыг тогтоосон даруйд араас нь хүч явуулж хураалгаж байлаа. Ингэж ажилласны дүнд архинд хүн хордсоныг мэдсэнээс хойш дахиж тэр архийг уулгахгүй байх бүх арга хэмжээг авч чадсан.
-Тэр үед архи зарахыг хорьж, эргүүл хамгаалалт маш хатуу болчихсон байсан. Худалдаанд гарсан бүх "Хэрлэн" архийг татаж устгасныг ч мэдээлж байлаа. Ингэж ажиллаад байхад хамгийн түрүүнд танд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхөд гомдолтой байв уу?
-Цагдаагийн алба хаагч томилолтоор ажилладаг. Хэвлэлийн хурал дээр "Албаа өг" гэсэн. Өгсөн. Тухайн үед зарим нам, эвслээс "Цагдаагийн дарга буруугүй. Цагдаагийн даргад хариуцлага тооцсон нь эзнээ олоогүй бүдүүлэг асуудал болж байна" гэж мэдэгдэл хүртэл хийж байсан. Миний дараа дүүргийн Засаг даргыг ажлаас чөлөөлж байлаа.
Ц.ӨРНӨХ
Зочин · 2014/12/14
Yag.buudsan ezen oldoogvi bizdee tsagdaag buruutgah hgvi ih zambaraagvi vimeen bolj hvn vheen bizdee ter ved aimshig bolson tvvnees ilvv yum boloh baisan
Зочин · 2014/12/12
Ene setgegdel bichigch yasan buduuleg amitan be Jinhene oynii turaald orson mal b ns
Зочин · 2014/12/12
HUTS MUU ZUNUG NOHOI CHINII HUUG BUUDBAL INGEED HUTSAAD SUUJ BHUU BUUNII NOHOI HOG SHAAR MINI RAAKAAR UHEEREE
Зочин · 2014/12/12
HUTS MUU ZUNUG NOHOI CHINII HUUG BUUDBAL INGEED HUTSAAD SUUJ BHUU BUUNII NOHOI HOG SHAAR MINI RAAKAAR UHEEREE
Зочин · 2014/12/11
Ene ch neeree unen shu.yag buudsan ezniig ni oloogui baij homrogolood shiitgesen shu.bas l 37 oniig sanagduulj l bsn
Зочин · 2014/12/11
Зочин · 2014/12/11
SAIN UDIRDAGCH BAIJ BOLNO ENE HUN ENGER DEER ZUUSEN ODON, MORON DEER ZUUSEN TSOLOO HENII HIISEN HODOLMRIIIN HUCHEER ABAA BOL TOR ZASAG UUNII HODOLMORIIG UNELSEN BAIJ HARIN TER UENLUULSEN HODOLMORIIG HIISEN HUMUUS ENE ARD EN YUCH GUI HOTSORSON BAIGAA TEGEHLEER OORIIN UDIRDLAGAND AJILLAJ BAISAN HUMUUSIINHEE HODOLMORIIG UNEUULEH ULDSEN BAINA
Зочин · 2014/12/11
tsagdaaa nar hun buudaj an hiij bgaam shig alsiim chine darga nar yl avlgyui yaadiin 5 hun alchaad harin tsaaziin yl avaaguigee ih ym gej bod.
Зочин · 2014/12/11
Зочин · 2014/12/11
HORONGOLOG HURANDAA NER ZUUSEN HONGOI BARIJ , KARMALJ YABAN ULS TOR HIISEN ELBEGDORJ, TEMUUJIN NARIIG HUULIIN BAIGUULLAGA SHALGAH BOLSON HUULIIN MEREGEJIL EZEMSHIN TSAGDAAD NASAARAA ZUTGEN GEMT HERGIIG YAJ SHALGAJ NOTLOH BARIM BURDUULDEGIIG MEDEDEG CHADDDAG HURANDAA NART TIIM BOLOMJ BAIGAA EZEMSHSEN MERGEJIL UR CHADBARIIG GARGAJ HELEMEGDUULEH AJILIIG ZOHION BAIGUULSAN ULSUUDIIN BODIT BAIDALIIG GARGAH TSAG BOLSON
Зочин · 2014/12/11
BURUUTAI EZNIIG N OLOOD UGCHUUL U GEJ TSAGDAI NARIIG BARIH VEE DEE