Дуучин Ш.Хүрлээ “Шинэ жилээр” клипээрээ шинэ жилийн бэлгээ задаллаа
2014/12/10
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ үзэгч, сонсогчдодоо "Шинэ жилийн бэлгээ" задаллаа. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан. Түүний уран бүтээлийн сан "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр" зэрэг дуугаар арвижжээ.
Түүнчлэн өнгөрсөн намар "Энх өглөө" дууг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, СГЗ Р.Энхбазар нараас албан ёсны зөвшөөрлийг нь аван дуулж, дүрсжүүлэн олны хүртээл болгосон нь ард түмнээс сайн үнэлгээг авсан.
Түүний шинэ клипэнд МУГЖ Г.Жагдаг, МУГЖ Д.Гүрсэд нар тогложээ. Мөн дуучин Хүрлээ өөрөө клипэндээ тоглосон бөгөөд Ананд хэмээх бүсгүй түүний хайрыг булаасан эмэгтэйн дүрийг бүтээжээ.
Энэ шинэ жил яагаад ч юм надад
Урьд урдынхаас огт өөр санагдаад байна, догдлоод байна
Бүх амьдралынхаа туршид хүсч хүлээсэн хайр минь ирмээр ч юм шиг байна... хэмээн шинэ жил, хайртайгаа учрахыг хүсэн хүлээсэн догдлох мэдрэмжийг өгүүлсэн сайхан дуу болжээ.
Ингээд хүн болгоны догдлон хүлээдэг шинэ жилийн тухай сэдэвлэсэн шинэ уран бүтээл "Шинэ жилээр" дууны клипийг хүргэж байна.
Х.Даваа
Зочин · 2014/12/13
bayar hurgie