Уран олборлолт Монголд ашигтай юу эсвэл хортой юу
2013/05/22
Сүүлийн жилүүдэд Монгол улс дэлхий нийтэд байгалийн баялагийн нөөцөөрөө ихээхэн сонирхол татахуйц газар болж, олон улсын байгууллагын хараанд өртөх болсон.
Тиймдээ ч Оюу толгойн гэрээ зэргээр алдаатай хуудуутай гэрээ байгуулсан гэж ярьж байгаа ч үүнээс монголчууд үр ашгийг нь хүртэн муу хэлүүлсэн ч эдийн засагт нөлөө үзүүлж л байгаа. Гэхдээ эдийн засаг сайжрахын хэрээр Монголын уул уурхайн салбар тэлж, сөрөг үр дагавар болох байгаль орчны сүйтгэл ихээр нэмэгдэх болсон билээ.
Дайн дээр дажин гэгчээр энэ олон олборлолт дээр Уран олборлолт монголчуудын эсэргүүцэлтэй ихээхэн тулгарч байгаа. Юуны өмнө ураны талаар зарим нэг мэдээлэл хүргэхэд дэлхийд ураны батлагдсан геологийн нөөцөөрөө (260 US$/kg хүртлэх үйлдвэрлэлийн зардалтай) Казахстан, Австрали, Канад, Узбекстан, ӨАБНУ, ОХУ, АНУ, Бразил, Намиб, Нигер, Украйн, Иордан, Энэтхэг, Хятад, Монгол зэрэг 16 улс орон тэргүүлдэг.
Дээрх улсуудын ураны нөөц дэлхийн ураны нөөцийн 97 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд Монгол улс дэлхийн ураны нөөцийн 2 орчим хувийг эзэлж, 12-т орж байна. Ураны таамаг нөөцөөрөө Монгол улс дэлхийд 1 дүгээрт ордог гэнэ.
Баримт дурьдвад нэг иймэрхүү байна. Ураны олборлолтоос харахад эдийн засгийн хувьд ихээхэн ашиг олдог Казахстан улсыг үүгээрээ нэрлэж болно. Харин энэхүү олборлолт нь тус улсын байгаль орчинд хэрхэн нөлөө үзүүлдэг бол. Манай улсад гараад байгаа шиг үсгүй тугал төрдөг гэх зэрэг нь зохисгүй уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй болов уу.
Манай улсад уран буюу шар нунтаг олборлохоор олон улсын хэд хэдэн компани санал тавьсаар байгаа. Үүнээс Францын Арева компани уран салбарт ихээхэн туршлагтай учир манай улсыг аль хэдийнэ онилоод авсан. "Арева" групп нь дэлхий олон орны эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Францын төрийн өмчит компани. Тус компани ураны бүтээгдэхүүн болох "шар нунтаг"-ийг үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуул хийж байгаа.
Манай улсын төсөвт жилдээ 15-17 сая ам.долларын хөрөнгө оруулдаг бөгөөд цаашдаа олборлолт нэмэгдэхэд энэ дүн өснө гэж өөрийн сайтдаа дурьджээ. Тэгвэл надад нэг асуулт байна. Зөвхөн хайгуулын лицензтэй компани ямар их хэмжээний мөнгө төсөвт төлөврүүлдэг юм бэ.
Засгийн газар далдуур ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн байж мэдэх гэсэн хардлага байна. Францын цөмийн салбарын ичгүүргүй үйл ажиллагаатай тэргүүлэх компани гэж хэлж болохоор тус компанитай яагаад Засгийн газар орооцолдох болов. Хэн нэгэн улс төрчийн ашиг сонирхол үүнд нөлөөлөөд байгаа юм биш биз.
Үүнийг нотлох гэсэн мэт 2009 оны арванхоёрдугаар сард "Арева" групп болон "Мицубиши" корпораци хоорондоо ураны олборлолтын тухай гэрээ байгуулсан аж. Тус группийн талаас "Мицубиши" корпорацийг уран олборлолтын үйл ажиллагаанд техник технологиор туслалцаа үзүүлэхийг уриалсан бөгөөд үүний хариуд Японы талд "Арева Монгол" компанийн олборлолтын 34 хувийг эзэмших зөвшөөрөл олгосон гэсэн мэдээлэл байна.
Харин энэ талаар манай хойд хөрш Орос улс тийм ч дуртай байдаггүй. Францын энэхүү монополь компанийг манай улсад олборлолт хийхийг дургүйцснээр Засгийн газар жижиг сажигаар дарамт үзүүлдэг ч гэж ярьдаг юм. Үнэндээ социализмын үед манай улсын газар доорх баялгын нөөцийг хэн гаргасан гэхээр Орос ах нар бид гэж хэлж магадгүй. Тиймээс зарим нэг хүнээс илүү оросууд манай байгалийн нөөцийн судалгааг сайн мэдэх байх. Тиймээс энэ салбарт хоёр талын өрсөлдөөн ихээр гарах нь арга үгүй. Түүнчлэн Хятадын компаниуд ч шар нунтаг олборлох хүсэлтээ илгээсээр л байгаа.
Харин энэхүү шар нунтаг нь олон улсын сонирхолыг ийнхүү татахын зэрэгцээ олборлолттой холбоотой сөрөг зүйлс эхнээсээ гараад ирсэн. Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багт 12 тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсоныг Францын “Арева” компанийн охин компани Кожеговь компанийн үйл ажиллагаатай холбон нэг хэсэг шуугиан дэгдсэн ч Цөмийн Энергийн Газраас энэ талаар тайлбар хийж, тухайн компанийн үйл ажиллагаатай холбоогүй хэмээн мэдэгдсэн.
ЦЭГ-ын мэдээлснээр “Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй. Цөмийн энергийн газраас хайгуулын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг” гэх тайлбарыг өгч байсан юм.
Ямартаа ч Оюу толгойн гэрээ шиг үйл ажиллагааны эхнээс маргаантай зүйл гараад эхэлсэн энэхүү шар нунтагийн асуудлаар мэргэжилтнүүд тэр бүр өөрсдийн дүгнэлтээ өгөхгүй л байна. Ер нь энэ уран буюу шар нунтагийн талаар иргэдийн дунд үнэн бодит мэдээлэл дутмаг байгааг холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй болов уу
С.Отгон
buy cialis onli · 2013/07/25
Thanks-a-mundo for the blog post. Cool.
buy viagra onli · 2013/07/24
I value the article post.Thanks Again. Will read on...
news · 2013/07/13
2faQBn Looking forward to reading more. Great article.Really thank you! Great.
cool news · 2013/07/09
EqoRUP A round of applause for your article.Thanks Again. Really Cool.
666 · 2013/06/14
Монголчууд бидэнд ер нь Уран байна уу Алт байна уу ашигт малтмал ямар хэрэгтэй юм бэ? Ер ухахгүй байвал яасан юм бэ
green modular h · 2013/06/05
nXmigM I appreciate you ***ring this blog post.Much thanks again. Awesome.
Зочин · 2013/05/23
Nuurs chin ***r htoi yum bish uu uhaad ***taagaad alt ch ter harin uran baga zardal tegeed ene uran r bid ene hsh ulstaigaa huch barih heregtei tiim zayatai bhaa uhaan tai baildaa humuusee
Зочин · 2013/05/23
хортой л байх