Драмын театрын хөөрхөн Т.Хулан гэдгээр нь уншигч та бүхэн илүүтэй сайн танина. Харин өдгөө драмын урлагаа орхин дэлгэцийн бүтээлд хүч үзэн яваа. Уран бүтээлийнхээ хажуугаар UBS телевизийн "To be not to be" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа гэдгийг мэдэх биз.

Олны танил бүсгүйчүүд ээж болоод удалгүй хэвийн бие галбиртаа ордог. Тиймээс биеэ яаж гоо сайхан байлгасан талаар олон эмэгтэйчүүд асуудаг нь нууц биш.  Энэ талаар "Би ээж болохоосоо өмнө жаахан жин нэмсэн. Гэхдээ төрснийхөө дараа амархан хуучин хэвэндээ орсон. Манай удамд махлаг хүн бараг байхгүй. Тиймээс удмаа л дагасан байх. Харин манай охид турах гээд элдэв эм, бэлдмэл хэрэглэх юм. Би үүнийг буруу гэж боддог. Учир нь эмэгтэй хүн өөрийнхөөрөө байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг" хэмээн ярьжээ. 

Д.Ана