Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарынхаа ажилд түлхүү анхаарч эхэлжээ.  Тэрээр өнөөдөр 17 цагт  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд, Элчин сайд нар Монгол Улс, ОХУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны цаашдын зорилт, чиглэл 2015 онд хоёр талын хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улс, Оросын Холбооны Улсын түүхэн уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа онцгой байр эзэлдгийг тэмдэглээд, 1941-1945 оны Аугаа их эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 70 жилийн ойг ирэх онд хамтран тэмдэглэхээр бэлтгэж буй талаар мэдээлэв.