МХЕГ Д.Тэрбишдагва, Д.Батмөнх нарын шахааны газар болжээ
2014/12/13
Ард иргэд элдэв аюулгүй бараа, үйлчилгээг хүртэж, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг аливаа хүнд сурталгүйгээр авч байх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагыг байгуулж байсан цаг саяхан. Хуучин энэ байгууллагын эрх, үүрэг яамдын бүтцэд багтаж, ажил үйлчилгээ нь явагдаж байсныг нэг дор төвлөрүүлснээр тус байгууллага салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнээр боломжийн хэмжээнд хангагдсаны үндсэн дээр ажиллаж байсан гэж хэлж болно. Гэхдээ чадварлаг хүнээр удирдуулахгүй байсны хар гайгаар мэргэшсэн боловсон хүчний бодлого нь алдагдаж ирсэн билээ. Энд бид ганцхан жишээг дурдахыг хүслээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Мэргэжлийн хяналтын байгууллагыг Шадар сайд Д.Тэрбишдагваар төлөөлүүлж МАХН гартаа бүрэн авсан. Өмнөх Засгийн газруудын үед ажил, үүргээ алдаа оноотой ч гэлээ давгүй хэмжээнд гүйцэтгэж ирсэн бол салбар хариуцсан сайдаар Д.Тэрбишдагва томилогдож, даргын үүрэг гүйцэтгэгчээр түүний үнэнч албат Д.Батмөнх сууснаар энэ байгууллага мэдлэг боловсрол, чадвар харгалзахгүйгээр боловсон хүчнийг жинхэнэ шахдаг газар болж хувирчээ. Дарга Д.Батмөнх нь дээрээс өгсөн үүрэг, даалгаврыг ёсчлон биелүүлж, халаа сэлгээг хайр найргүй явуулсан байна. Тэрбээр 17 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн зэрэг 40 гаруй хүнийг ажлаас нь халаад байгаа аж.
Өдгөө ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тэдгээр хүмүүсээс 10 гаруй нь Захиргааны хэргийн шүүхэд хандан шүүхдэлцэж байгаа гэнэ. Зарим хүмүүст холбогдох шүүх хурлын шийдвэр гарч, тэд бүгд өмнө нь хашиж байсан албандаа эргүүлэн ажиллах шийдвэр гарсан ч Д.Батмөнх дарга элдэв янзын шалтгаан тоочиж тэднийг ажилд нь томилохгүй суугаа аж. Гэнэт ажлаасаа хусагдсан нэгэн аймгийн газрын дарга гурван шатны шүүхээр заргалдан байж найман удаа шийдвэр гаргуулсны эцэст сая нэг юм ажилдаа буцаж оржээ.
Д.Тэрбишдагва, Д.Батмөнх нарын эхлүүлсэн “Их хэлмэгдүүлэлт” үүгээр дуусгавар болсонгүй. Тэд сэтгэл нь ханалгүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, хэлтсүүдийн дарга нар болон таван дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарыг ажлаас нь өөрчилсөн байна. Мөн аймаг, нийслэлийн МХГ-уудаас халагдсан байцаагч, ажилчдын тоо ч тоймоо алджээ. Хамгийн эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэхээр халагдсан албан тушаалтнуудын оронд ажилд авсан хүмүүс нь төрийн албаны наад захын шаардлага хангахгүй байгаа бөгөөд төрийн ажлыг шат шатанд нь унагаж, хяналтын салбарын нэр хүндийг шороотой хутгаж байгаа явдал юм. Тус байгууллагын ажилчид, алба хаагчид шинээр байгуулагдсан Шийдлийн Засгийн газраас МХЕГ-т явуулах бодлогоо зөв тодорхойлж, шаардлага хангасан мэргэжлийн боловсон хүчнээр тэдгээр амьгүй албатуудыг өөрчлөх цаг нь болсон хэмээн горьдлого тавин хүлээж байгаа аж.
Зочин · 2014/12/15
batmunkh, terbishdagva 2 MHEG iig ustgavaa huurhii. Zahiin tseverlegch ch haraan zvrhen baina. Batmunkhuu Bayangol zvrh dvvrgiin Mergejliin hiynaltiin dargaar tavisan sadangaa yah gejiinaa. Batmunkhuu kompani deer ee namiihaa neg nuhriig zodood hevtert oruulj baisnaa sana. Hereg huuchirahgvi ee.he he
Зочин · 2014/12/15
Batmunkh shig archaagvi ba asnii alchuur baih ggvi dee. Terbishdabagiin bu gsiig doloogood duudah chin ene. Terbishdabagiin tuslah Enhtaivan , Orgil nartai arhi dal ohiduud tai maasagnaal ih baisiimaa. Baarand munkhiin yum shig ih daljignaal baisiimaa.
IRGEN · 2014/12/14
ZUV CH YUM BAIGAA SHUU DEE, MUNHTAMIR GEJ HUND SURTALTAI, TURIIN AJILD TENTSEH CHADVARGUI, HUVIIN ERH ASHGAA 1-RT TAVIDAG HUHRIIG HALAACHEE
Зочин · 2014/12/14
онцгой байдлын алба бүр ч илүү шахаасны газар болсон шүү дээ. мэргэжлийн хүн байхгүй болсон.