УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Үүнийг хэн ч мэдэж байгаа.  Гэхдээ Монгол улс парламентын засаглалтай болсноос хойш УИХ-ын гишүүдээс дархан эрхээ эдэлж байгаа нь энэ гээд ингэж тэнэглэж байсан түүх нэгээхэн ч үгүй билээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нарын хүсэлтээр Төрийн ордны баруун талын зогсоолыг өнөөдрөөс эхлэн зөвхөн гишүүдэд зориулахаар болжээ.  10 цагийн байдлаар хоёр талын зогсоол ийм байна.

 

 

УИХ-ын гишүүд дархан эрхээ эдлэх болсон шалтгаанаа зогсоол олдохгүй байна гэх. Хэрвээ УИХ-ын гишүүд ажлын цагтаа буюу өглөө 08 цагт ирсэн бол зогсоолын гачигдалд орохгүй л байх. Тэгтэл 10 цагт хоосон байсан зогсоол 11:30 цагийн байдлаар мөн л хоосон байсан.  

Өнөөдрийн байдлаар Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг бөгөөд  цагтаа ирдэггүй, зогсоолгүй хоцорсон УИХ-ын гишүүд  ийнхүү бухимдлаа бусдын эрх ашгийг зөрчин байж илэрхийлээд байна. Харин гишүүдийн зогсоолыг  цахим ертөнцөд УИХ-ын гишүүдийн тэнэглэл хэмээн нэрлээд байна.