Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монголоос “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож байна. Тэрбээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож буй Э.Азбилэг нь уран нугаралтын гайхимшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж явна.

 photo visual_01_zps073ce8c6.jpg

   Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт 2014 оны 12 сарын 19-нд Сөүлийн  Соме Севит боомт дээр болох бөгөөд 164 орны 10 сая гаруй хүн энэ арга хэмжээг үзэж сонирхоно гэсэн тооцоо байгаа юм. 

 photo sub_visual_gavit6_zpsf30151e7.jpg

    Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах замналыг бий болгох энэ арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж байгаагаараа онцлог ажээ.

   Түүнчлэн тус арга хэмжээ нь усан боомт дээр  буюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Тэмцээний ялагчийг шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй зэрэгцэн тодруулах ба энэ арга хэмжээг “Одуудын үдэш”  нэрийн дор зохион байгуулан Өмнөд Солонгосын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулах аж. Ингээд та бүхэндээ “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэгийн тэмцээнд оролцож буй үеийн сонирхолтой фото сурвалжлагийг хүргэж байна.

   photo ScreenShot2014-12-15at24540pm_zpsa1310ec2.jpg   photo fb37_zps25ab3198.jpg  photo Police1_zps80b2858f.jpg    photo fb8_zps54d19e9e.jpg  photo fb13_zps83ecb9a7.jpg   

 photo 10665802_765862603462554_2405536579349765363_n_zps60eedd0a.jpg  photo 10352888_821938487847732_8823787136873662243_n_zps0a5d6b17.jpg   photo 10277785_821097091265205_4487529616440710525_n_zps40209eec.jpg  photo 10421256_821945227847058_4219849179930184943_n_zps52ff556a.jpg  photo 10403467_751804458232038_4764262755885441315_n_zpsac456997.jpg  photo 10524647_748628318549652_3419048320712831473_n_zpsd26c509e.jpg

Тус тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.supertalentoftheworld.com сайтаар зочлож аваарай.