Эрт нөхөрт гардаг байж
2014/12/16
Миний бодол. Би одоо 30 настай төрийн байгууллагад ажилладаг. Ганцаараа явсаар 10 гаруй жилийг өнгөөрөөлөө. Сүүлийн үед хүнтэй танилцаж таарч тохирох хүнтэй больё гэж бодох боллоо. Гэсэн ч хүний санасанаар болох биш. Хүнийг нэг яаж мөлжиж шулах уу гэсэн санаатай залуус олон болж. Ажлын болоод бусад эмэгтэйчүүдийг хараад байхад дандаа л 20 гарангуутаа нөхөртэй болж суусан байхын одоо хүүхэдтэй сайхан харагдах юм.
Эрт хүнтэй суусан бол ийм л сайхан байх байсан даа гэж бодогдоод л энэхүү захиаг илгээлээ. Гэхдээ бас хүнээ зөв сонгох нь чухал гэдгийг эмэгтэйчүүд минь ойлгоорой.
Зочин · 2015/01/01
udii hurtel gantsaar ywaa bol muu sanaandaa diildchsiim bna.
Zochin-X · 2014/12/27
Яг чамтай адилхан бодолтой нэг сайн залууг мэднэ. Яагаад хүнтэй суухгүй байгаа юм бэ? гэхээр одооны хүүхнүүдийн санаа бодол нь аймаар байдаг юм байна. Юун үр хүүхэд гэр бүл юу ч биш. Ерөөсөө л хүнийг ашиглаж амьдраад өөрийнхээ санасан хүсэл тэмүүлэлд хүрээд нөхрөө хэдийд ч золиосонд хаяхад бэлэн байдалтай байдаг юм байна гэж байсан. Одоо дөнгөж гуч гарч байгаа залуу юм л даа. Хэд хэдэн бүсгүйчүүдтэй үерхэж үзсэн боловч бүгдээрээ яг дээрхи шиг ижил бодолтой явдаг юм байна. Өөрийнх нь үе тэнгийнхэн нь болохоор хүн чанарын хувьд арай дажгүй боловч, аль хэдийн анхны амьдралаа үзээд хүүхэдтэй болчихсон юмнууд таараад байх юм гэж байсан. Мань эр өөрөө бас жаахан шалгуур өндөртэй л дээ. Гэхдээ шалгуур нь эд мөнгөний талаар биш, хамгийн гол нь зөв бодолтой, ёс суртахуунтай, эмэгтэй хүнийхээ хувьд элдэв бусын юмнуудтай нэр холбогдож байгаагүй, бас жаахан удам сайтай айлын бүсгүйг л гэр бүлээ болгохыг хүсээд байгаа юм.Өөрөө ч удам сайтай айлын залуу юм. Хэрэв чин сэтгэлээсээ гэр бүл болохыг хүсвэл над руу холбогдож, утас болон ажлын газрын хаягыг нь авч болно. Хамгийн гол нь одоо үр хүүхэд нь оройтох гээд байна аа. Түүнд нь би их санаа зовоод байгаа юм.94996962
Зочин · 2014/12/20
Энд нэг юм нэмж онцлоход Монголд ажил хийж гүрийдэг эмэгтэйчүүд ар талдаа арай л баригдмал. Ажил тараад л ямар хоол хийх үү? давс төмс дуусч байгаа билүү? хүүхдийн дэвтэр үзэг юу болж байна? нөхрийн хиртэй хувцасууд угааж индүүдэхийг хэзээ амжуулах уу? хагас бүтэн сайнд яаж цэвэрлэгээ угаалгаа шоппингоо яаж амжуулах уу? хажуугаар нь бас юун хэдий завандаа гоё харагдах уу? үнэтэй брэнд авах мөнгө яах уу? бас хар залуугаараа бүгд хүүхэд байж хүүхэд чирчихсэн. Энд 26 хүртэл залуусын тэтгэмж авч болдог байхад. Монголоос ирэгсэд 25 ч хүрээгүй хүүхдүүд хүүхэдгүй байна гэж барагтай л бол байхгүй. Их сонин бас маш их ар талын ачаалал асуудал ихтэй нөхөр нь сайн дэмждэг аав ээж эмээ өвөө ах дүүсээрээ хамжиж дэмжиж байж л хүүхдүүдээ харуулж барьж байж ажиллаж сурах боломж жоохон гарна.Юун баян орны бааштай хүүхнүүд шиг нөхөр намайг яаж эрхлүүлэх гэж байна.Аль ресторанд орох уу? Ямар узвэр узэх үү? Амралтын өдөр хаашаа аялал хийх үү? Амралтаараа аль улсад очиж 10, 20 мянган доллараар аялах уу? гээд л. Бид болохоор аав ээж дээрээ очих ганц хоёр мянган долларын билетээ л авчихвал очоод үнэгүй идэж ууна, аав ээжийндээ ах дүүгийндээ нэгнийд нь түр хоргодоод байраа даалгачихна гэдгээ бас тооцож байгаа шүү дээ. Юун өөрийгөө хөгжүүлэх баясгах зуга******** нүд тайлж, тархи тэлэх манатай. Одоо болтол 2 талын ээж нар эр хүнд үйлчил, өглөө бүр цай чанаж өг, өөртөө зарцуулах миний цаг байхгүй болтол сохортлоо гүрий, архи л уухгуй бол ямар ч эр хүнийг чирээд гулдраад тэжээгээд тойглоод явж байхад болно, бараг аз завшаандаа баярла гэдэг. Тэгэж айл авч явдаг айхтар эрчүүдтэй авгайгаа давраачихсан улс түмнүүдийн зохион байгуулалт мэдэхгүй, мэдсэн ч байдалдаа зохьц! Чи монгол эхнэр юм чинь гэсэн хандлагатай өнөөх нь 30, 40 хүртэлээ залуу насны амтыг утгаар нь эдлэх гээд юун үр хүүхдэд даруулж эр шүтэх хүсэл байгаа эсэх нь бас сонин. Монгол шиг тэтгэврийн сан нь асуудалтай хөгшрөлт нь хүүхдүүдийнх нь нуруунд буудаг аюултай системтэй, дундаж наслалт нь бас бага оронд 30 гарлаа л бол хүүхэд хэнздэж үлдсэн талынхаа амьдралд хөл тавидаг. Гэтэл гадаадад 40 гарлаа ч эхний талдаа залуулаг хэвээр л явна мөнхийн ус уусан юмуу? гэмээр дарамт стресс бага өдийг хүртэл туулж ирсэн амьдралаараа ахиж хэд ч амьдарч болно, бүх мэдлэг туршлага бүтээсэн босгосон зүйлтэйгээ ахиж хэдэн ч удаа шинээр эхлэх цаг хугацаа ирнэ. Үнэхээр сонин яавал ч яачихмаар үнэн гоё, даанч үүнийг нас дээр гарсан хэндээ ч хэлээд ойлгохгүй би Монгол биш болж муухай болж л гэж адлуулахын л нэмэр.Хүүхэд өсгөх гэдгийг хүнд хөдөлмөр гээд Австраличууд ажилд тооцдог байхад. Монголд бол хөлсгүй үнэлгээгүй нэр хүндгүй хамгийн хүнд хүчир ажил. Монгол эмэгтэй хүнээс хэт их золиос ********дсан хэцүү үзэгдэл. Ядахад баян орнууд шиг нэг хүний цалингаар 3 хүүхэдтэй 5 ам бул амьдрах боломж нь хумигдмал авгай нөхөр хоёулаа л гүрвэлзэж байж амьдралаа чүү ай хүргэж байж. Бас ирээдүйн иргэдэд зориулсан төрөх ор, түлэнхийн төв, цэцэрлэг сургууль нь бүгд сэтгэл зардаг ч биш хүрэлцээтэй ч биш цалин нь муу ачаалал нь аймар болохоор ажилчид нь аятайхан ааштай байх аргагүй авилгалд идэгдэж байж л амьдралдаа хүрэлцэнэ.
Зочин · 2014/12/19
би 29 тэй залуутайгаа танилцаад 30 тай хүүхдээ гаргасан орой төрөлт хэцүү юм байна лээ их ядарсан би бодохноо 29 хүртлээ өөрийн дураараа дэвж яваад хүүхдээ гаргаад маш их ядарсан шүү шөнө нойргүй хононо хэцүү юм байна лээ дээ би бүр сүүлдээ бүх ээжүүд л 2-3 жил нойргүй ядарч хүүхдээ өсгөдөг байсан юм байх даа гэж хүртэл боддог байлаа одоо ганц хүүхэдтэй орой төрөх иим хортой юм байна лээ одоо миний бодлоор 20той гаргаад л дэс дараагаар 3ю****** 5 хүүхдийг 30 нас хүртлээ гаргаад дуусчих хэрэгтэй юм байна даа гэж боддог шүү
Зочин · 2014/12/18
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna.Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад ********д**********р явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 983048** Бээжин дэх утас 86-010-84391096
Зочин · 2014/12/17
ene metiin ail ger uimuulegch *******muutai yumnuud bugd uhvel taarna. udam saitai hunii huuhed garga ch gehshig ergee mal ve
Зочин · 2014/12/17
нэг л нартай өдөр сайн хүнтэй гэр бүл болно. нэг их санаа зоволтгүй. эсвэл удам сайтай, хүн чанартай хүний нууц амраг нь болж хүүхэдтэй болохгүй юу. учир чамд насан туршид чинь хайрлаж, хайрлуулж явах үр хүүхэд хэрэгтэй. олигтой хүн олдохгүй гэдэг шалтгаанаар насан туршдаа ганцаараа байх билээ дээ.