Зам, зогсоолоо шийдчихээд дараа нь нэгдүгээр эгнээний “дээрэм”-ээ хийгээсэй
2014/12/18
Хотын төвийн нэгдүгээр эгнээнд автомашин зогсоохгүй байх журмыг хоёр дахь жилдээ мөрдөж байна. Өөрөөр хэлбэл, хөгжингүй орны туршлагыг манай хотын удирдлагууд хөрсөндөө буулгахаар зүтгэж буй юм.
Бусдыг дуурайх, тэдний сайн талыг авч хэрэгжүүлэхэд учир бий. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд автозамын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр, тусгай үйлчилгээнээс бусад автомашиныг зорчуулахгүй байх журмыг ч мөн гадны туршлагаас “хуулсан”. Гэхдээ олон улсын жишигт уг журмыг хэрэгжүүлэхдээ их л хүнлэг байдлаар хэрэгжүүлдэг юм байна. Тухайлбал, аль болох уг машины эзнийг олж, зам чөлөөлөхийг эрхэмлэдэг. Холбогдох утасны дугаар байвал залгана.
Ингээд 30-40 минут хүлээсний эцэст эзэн нь гарч ирээгүй тохиолдолд тусгай зориулалтын автомашинаар ачиж зам чөлөөлдөг. Ингэхдээ машин байсан газарт нь холбогдох утасны дугаар, шалтгаан нөхцөлийг тодорхой бичиж үлдээдэг аж. Гэтэл энэ аргыг манайх арай л балмад байдлаар хэрэгжүүлж байна. Уг журмыг Замын цагдаагийн газрын харьяа Замын хөдөлгөөний удирдлагын төв / ЗХУТ/ хянаж хэрэгжүүлдэг. Гэхдээ тэднээс гадна автомашин ачих үйлчилгээ эрхэлдэг хувийн зургаан компани байна. Тэд өдөрт 40- 50 машин ачиж журамладаг байна. Ингэхдээ нэг машиныг өнгөрсөн жил 70-75 мянга, саяхнаас 55 мянган төгрөгөөр ачдаг болсон. Уг журам хэрэгжиж эхэлсэн үеэсээ л хэл ам таталж байсан. “Хувийн өмчид зөвшөөрөлгүй халдаж байна. Ачсан машинд өлгийтэй хүүхэд байжээ. Машинд сууж байсан бага насны хүүхдийг гаргаж орхиод ачсан байна” зэрэг таагүй мэдээлэл гарч байсан. Хамгийн түгээмэл маргаан бол дээрх ачилтын үйлчилгээ эрхэлдэг компаниуд өөрийн гэсэн журмын хашаагүйгээс иргэдийг бухимдуулдаг. Цаашлаад машины урд талын шилэн дээр жолоочийн утасны дугаар байхад ачигчид огт залгахгүй. Ёстой л нэг анаж байгаад жолооч нь аль нэг газар руу оров уу, үгүй юү ачих ажлаа эхлүүлнэ. Манайхан “Төрийн алба хүнд сурталтай, хурдан шуурхай үйлчилдэггүй” гэж гомдоллодог. Тэгвэл автомашин ачих үйлчилгээ үнэхээр хурдан шуурхай байдгийг нийслэлчүүд гадарлаж байгаа байх. Уг нь замын хөдөлгөөний дүрэмд түр зогсох хориотой тэмдэг байгаа газарт таван минут хүртэлх хугацаанд зогсохыг зөвшөөрдөг. Гэтэл таван минутын хугацааг ч дуусгалгүй хоёрхон минутын дотор дээрх ачигчид “дээрэм”-ээ хийж гүйцэтгэдэг юм. Ёстой шуурхай байгаа биз. Төрийн албанд тэдэн шиг шуурхай ажилладаг хэлтэс, агентлаг тун ховор болов уу. Харамсалтай нь энэ шуурхай үйлчилгээ нь гэгээн цагаан өдрөөр иргэдийн халаасыг тэмтэрч байна. Нэгэнт л тэдний гарт орсон бол жолооч 55 мянган төгрөгөө төлж авахаас өөрцгүй.
Тэгвэл өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-нээс автозамд тусгай камер суурилуулж хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр зам нэвтэрсэн, өнөөх л нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад торгуулийн хуудас илгээх болсон. Энэ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт шуудангаар дамжуулж торгуулийн хуудас хүрдэг болсон бас л гадны жишиг гэнэ билээ. Саяхан Замын цагдаагийн жолооч нар торгуулиа төлөхгүй байгаа талаар мэдэгдэж, “Торгуулийн хуудас нь 10-аас дээш гарсан жолоочийн жолоодох эрхийг хасах, төрийн байгууллагаар үйлчлэх эрхийг хасна” хэмээн сүрдүүлж байв. Үнэхээр дүрэм зөрччихөөд торгуулиа төлөхгүй байгаа бол жолоочийн буруу. Зохих захиргааны шийтгэлээ амсах учиртай. Гэтэл жолооч нараас энэ талаар сураглаад явбал торгуулийн хуудаст учир дутагдал байдаг юм байна. Тухайлбал, жолооч Т замын хөдөлгөөнд оролцож байхдаа СТӨ-ний арын зам дээр түр зогсч зорчигч суулгасан байна. Гэтэл түүнд арваннэгдүгээр сарын 14-нд торгуулийн хуудас иржээ. Дээрх торгуулийн хуудаст жолоочийг “Түр зогсохыг хориглосон газарт машинаа орхиж явсан” гэх замын хөдөлгөөний дүрмийг үндэслэж албан бичиг ирүүлсэн байна. Гэтэл тухайн торгуулийн хуудас дээр уг автомашин асаалттай яндангаар нь утаа гарч байгаа байдал илхэн байжээ. Ийм байхад “Дүрэм зөрчсөн тул 10 мянган төгрөгөө Төрийн банкинд 14 хоногийн дотор тушаана уу” гэсэн торгуулийн хуудас ирүүлсэн байна. Бас нэг жолоочийн гомдол. Түүнийг “Улаан гэрлээр нэвтэрсэн” гэж үзээд торгуулийн хуудас илгээжээ. Гэтэл тухайн жолоочийг замын хөдөлгөөнд оролцож байх үед автозамын дохиогоор бус зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөн үргэлжилж байсан аж. Үнэхээр замын цагдаа хөдөлгөөн зохицуулж байгаад улаан гэрэл ассан хэдий ч явах дохио заасан бол тухайн жолооч хөдөлгөөнд оролцохоос яалтай. Энэ мэтчилэн манайх гадны сайн туршлагыг хэрэгжүүлэхдээ нөхцөл боломжоо харгалзаж үзэхгүйгээр шууд журам боловсруулж, мөрдүүлдгээс иргэд хохирох нь олонтаа байна. Тухайлбал, машин ачигчид нийслэлийн хамгийн их ачаалалтай авто зогсоолын газруудыг тандаж байгаад иргэдийн машиныг ачдаг. Гэтэл худалдааны томоохон төв, захын ойролцоох зогсоолд эмх замбараагүй байдал бий болж, машин битгий хэл явган зорчигч ч гарах гарцгүй болтол машинууд зам таглаж зогссон байдаг. Өөрөөр хэлбэл, “боссууд”-ын том машинууд өдөржин зам таглаж зогсдог гэж хэлж болно. Гэтэл тэдэнд халдаж чадахгүй ачигч нар хотын төвийн замаар холхиж, ажил хэргээ бүтээхээр төрийн байгууллагын үүд сахин адгаж яваа жирийн иргэдийн хөл дүүжлэх унааг “дээрэмддэг”.
Уг нь зогсоолын талбайтай бол хэн л зам бөглөж машинаа орхиод явах билээ. Автомашинаас авсан бүхий л татвар улсын төсөвт төвлөрдөг. Үүнээс гадна “Автомашинаас авсан татвараар жилд 50 зогсоол барих боломжтой” гэсэн тооцоо гарсан байна. Тэгвэл одоо ачилтын болон торгуулийн мөнгө бүгд л улсын төсөвт орж байгаа шүү дээ. Яагаад энэ мөнгөөр зогсоол, автозамд хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж. Замын хөдөлгөөнд оролцох нөхцөлийг сайжруулахгүй атлаа торгууль хэмээх “дээрэм”-ээ хэдий болтол үргэлжлүүлэх вэ. Харин зогсоолоо шийдэж өгчихөөд дүрэм зөрчөөд байвал торгох байтугай эрхийг нь хассан ч яадаг юм
azaa · 2014/12/19
tegeed bas boloogui manai achilt shiie jiliin hyamdral 55.0 tugrug bolson shu ta buhen orgonoor uilchluuleeree gj h u t s aj bn lee
walle · 2014/12/19
энэ буурал толгоотой ц.да нь журмалдаг явдлаа болимоор юм зөвхөн ЗХУТ-ийн 5 10 ачигч машин бхад л хангалттай ш тэ хувийн компанууд нь арай дэндэж бн ЗЦГ-ын хурандаа нарын бизнес шүү дээ батүүлд хичнээн цаасны татаас өгдөг юм бүү мэд
Зочин · 2014/12/19
Unenshde. Oorsdoo durem zorchihoo bolichih heregteilde
Зочин · 2014/12/19
бусдын эрх ашгийг бодохгүй байж өөрийнхөө эрхийг яриад дэмий...
Зочин · 2014/12/19
Дүрэм зөрчихгүй яваад болоод байна. Хөлдүү толгойтой юм хэлээд ойлгодоггүй хүмүүс их байхымаа болохгүй бол болохгүй. Өөрсдөө дүрэм зөрччихөөд дараа нь жаахан хүүхэд шиг уйлж унжаад хэрэггүйшдээ. Зогсоолгүй гээд нэгдүгээр эгнээнд тавиад явдаг хүмүүсийг харин бүр тоолоод олон удаа зөрчвөл торгуулын хэмжээг нь ихсэгдэг баймаар юм.
Зочин · 2014/12/19
Gehdeel 1-r egneend tabih ni uneheer durem zurchij bgaa shuu de bolomj bololtsoogoorool amidartsgaayaa
Зочин · 2014/12/19
Дээрэм хийсэн мөнгий нь бас л олгиархууд идэх байх даа.
Зочин · 2014/12/19
Энэ бол улаан цайм дээрэм юмаа. Миний нэг таньдаг хүн ямар ч юманд саад болохооргүй тавьсан байхад, ачаад явчихаад 75000 төгрөг төлж байж авсан гэсэн. Зогсоолоо бий болгоход яадаг байна аа.
bataa · 2014/12/19
1 r egheegeer oroloo l gene yg unen heregtee hiitiin teeweriin awto busnuud 3 r egheend orood uradaad l bdag chuu dee
Зочин · 2014/12/19
өөрөө эхэлж дүрэм зөрччихөөд дараа нь олон юм гоншигнодог хүмүүс их болж дээ
Зочин · 2014/12/19
Энэ хямралын үед машин тавьчих боломжтой бүх зогсоолоо төлбөртэй болгочихоор зам дээр л машинаа тавихаас аргагүй шүү дээ. Үүл дарга минь ээ зогсоолоо үнэгүй болгочивол зам чинь суларна гэдгийг логтикоор ойлгох ухаан алга уу. Гаргасан шийдвэрүүд чинь хоорондоо авцалдахгүй амьдралд хэрэгжихгүй байгааг анхааралдаа авна уу.