Би маш их хартай. Миний насны хүнд хартай байна гэдэг өдөр болгон л хэрүүлийн сэдэв болж байна. Би яаж хардахаа болих вэ. Энэ нь өвчин гэдгийг мэддэг хэрнээ л өөрийнхөө толгойд ургуулан бодоод одоо тэнд тэгж байгаадаа намайг үнсэхдээ яадаг билээ яг тэрэн шигээ гээд л бодож эхэлдэг. Нөхөр маань хувийн байгууллагад маркетингийн дарга. Тэр өдөр болгон хүмүүстэй уулзаж арга хэмжээ зохион байгуулдаг. Гоё сайхан хүүхнүүдтэй авахуулсан зургаа нөгөө хүүхнүүд нь фэйс рүү нь таг хийсэн байхын. уг нь надтай хамтдаа авахуулсан зураг энэ тэр нь байхад чинь тэгж алзагнах ямар хэрэг байна аа тэгээд л маргааны эхлэл тавигдаж эхэлнэ. Сүүлийн үед би бүүр өөрийгөө ч ойлгохоо байлаа. Учир зүггүй хардаад харамлаад байдаг боллоо. Залуу хүнд ийм зан хэрэгггүй бид 2-ын амьдрал ингэж явсаар хаа хүрч дуусах бол гэж бас боддог хэрнээ л чадахгүй юм аа. Хайртыгаа алдахыг хүсэхгүй байна.