Шатахууны үнийг бууруулаачээ
2014/12/19
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хамгийн ихээр нөлөөлдөг зүйлийн нэг нь шатахуун. Шатахууны үнэ нэмэгдэхэд бүх барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль байдаг. Харин нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ буурахад буцаад буудаггүй муухай хууль байдаг. Яг энэ хууль өнөөдөр шатахуун дээр хэрэгжиж нефть импортлогчид даварч байна. Өөрөөр хэлбэл төр нь төмөр нүүрээ гаргаад нефть импортлогчидтойгоо ярилцаад тохиролцвол шатахууны үнийг бууруулах боломжтой. Тэгтэл бууруулахгүй байх бодлогыг салбарын яам нь баримталж байгаа бололтой юм . Энэ талаар УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: “Түүхий эдийн үнэ буурлаа гээд манайх шатахууныхаа үнийг буулгах шаардлагагүй. Харин энэ хэвэнд нь тогтвортой байлгах талд л бодлого баримталж ажиллана. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа ч Орос улс бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ буурч, өсөх бүрт нь дагаж савлаад байж болдоггүй юм. Оросууд шатахууныхаа үнийг өсгөсөн ч бид тэвдэж сандрах хэрэггүй. Учир нь, бид зөвхөн хойд хөршөөс хараат байхаа больсон. Сингапурын биржийн үнэд суурилж шатахуун авдаг болсон. Тэгэхээр цаашид шатахууны үнэ өсөхгүй”
Шатахууны үнийг бууруулснаар иргэдийн нуруун дээрх ачаа хэрхэн хөнгөрөхийг төрийн албанд ажиллаж байгаа, амьдрал мэдэхгүй тансаг дарга нар ойлгохгүй байгаа бололтой юм. Шатахууны үнэ буурснаар бүх бараа, үйлчилгээний үнэ буурах сайн талтай. Өөрөөр хэлбэл иргэдийн халаас, түрийвчинд үлдэх мөнгө нь ихэснэ гэсэн үг. Ингэснээр иргэдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөөлж, хямраад байгаа эдийн засгийг сэргэхэд багахан хэмжээний нөлөө үзүүлэх юм.
Нефть импортлогч компаниуд шатахууны үнэ нэмэх шалтгаанаа нэгдүгээрт гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, хоёрдугаарт валютын ханшийн тогтворгүй байдалтай холбон тайлбарладаг. 50 гаруй хувиар буураад байгаа түүхий эдийн ханш, тогтворжих валютын ханш зэргийг харгалзан үзвэл өнөөдөр худалдаалагдаж байгаа шатахууны үнэ даруй 30 хувиар буурах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүнээсээ эхлээд эдийн засагчид хэлж байна. Хэрвээ шатахууны үнэ 30 хувиар байг гэхэд 20 хувиар буурсан тохиолдолд иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрнө.
Шийдлийн засгийн газрынхан шатахууны үнийг бууруулж, нефть импортлогчдын толгойг илэхгүй, иргэдийн нурууг тэнийлгэхэд анхаарч ажиллахыг хүсч байна.
А.Баярмаа
Зочин · 2014/12/23
Тэгээд Сингапурын биржийн үнэ буучихаад байгаа юм биш үү дуугай бензиныхээ үнийг буулгахгүй бол УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг татан буулгах хэрэгтэй тэнэг юм яриад сууж байгаа нөхөрийг халаач
Зочин · 2014/12/23
Тэр Батхүү гэдэг авилгач нөхрийг буулгаж хаях хэрэгтэй. Буруу аргаар олсон мөнгө гэдсэн дотроо тээрчихсэн нөхөр юм билээ харахад.
Зочин · 2014/12/23
Хямралтай байгаа үед адилхан хямрах ёстой. Бас үнэ бууруулах хэрэгтэй
Зочин · 2014/12/22
Авах албатай юм уу? Болчих хэрэгтэй ш дээ? Авах худалдан авагч байгаад л байвал нэмээд байсан ч болно. Заавал таныг бага цалинтай ядуу гээд үнээ буулгах ёсгүий. Та бензин авч чадахгүй юм бол заавал машин унах хэрэггүй.
Зочин · 2014/12/22
Авах албатай юм уу? Болчих хэрэгтэй ш дээ? Авах худалдан авагч байгаад л байвал нэмээд байсан ч болно. Заавал таныг бага цалинтай ядуу гээд үнээ буулгах ёсгүий. Та бензин авч чадахгүй юм бол заавал машин унах хэрэггүй.
Зочин · 2014/12/21
Oor ulsuudad bol ali hediin une n buuchihaad baina daa.
Зочин · 2014/12/21
Estoj Magnaig harah tsag bolson bn... Odoo yum hiihguj bol Magnai hudalch bolno...
zochin · 2014/12/20
xogiin muu suguud....
Зочин · 2014/12/20
une nemegdlee gesen surgaar ****oor nemchihdeg 2 dahin buuchihaad bhad buulgahgu gedeg ni yu gesen ug ve ***** huntei yarij bga yum shig oros unee nemsen inter gej hudlaa yariad bhdaa yadgiin davartsan lalruud