Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохиож байна. Энэ өдрийг 2012 оноос хойш бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Тиймээс ирэх даваа гариг буюу 29-ний өдөр бүх нийтээр амарна. Түүнчлэн уг өдөр бөх сонирхогч, үзэгч олны хүсэн хүлээдэг бөхийн барилдаан уламжлал ёсоор "Бөхийн өргөө"-нд болно.