Шинэ оноо хэдхэн хоногийн дараа угтах гэж байна. Баяраар иргэд салютыг ихээр буудуулж хэрэглэдэг. Харамсалтай буруу хэрэглэснээр амь насаа алдах, биедээ хүнд болон хөнгөн бэртэл учруулдаг. Тиймээс ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас пиротехникийн хэрэгслийг /салют/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Салют” сэдэвт аяныг 2014 оны 12 сарын 01-нээс нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж байна. Аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Сайхан баярлах гэж хөл хөөр болж байсан хором агшнаа санаадгүй агшнаас болж азгүй тохиолдолд өртөж бэртэж гэмтэхийг хэн хүсэх билээ дээ. Шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиршотехнийкийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоож, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэнд цагдаагийн байгууллагаас тавих хяналтыг ч мөн эрчимжүүлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн алба хаагчид хамтран ажиллаж байна. Монголд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг "Очир-Ундраа", "Протек" гэсэн мэргэжлийн байгууллагууд ч ажиллаж байгаа.

Танд болон таны албан байгууллага энэ төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлтэй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг газруудаас хүмүүсээс тусламж авахыг зөвлөж, шинэ жилийн баяраараа хууль бусаар худалдаа эрхэлсэн хүмүүсийн зарж борлуулсан пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.