Улстөрчдийн халаасанд даргын үнэмлэх багтахаа болилоо
2014/12/24
Төрийн данс нь хасахтай гарч, төр засаг нь ард түмнийхээ халаасыг тэмтэрсэн тун хүнд цаг үе ирчихээд байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдөрт л 10-20 төгрөгөөр нэмэгдэж байгаа ч, ажилтан, албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа юм алга. Уул уурхайгаас ашиг олж чадахаа больчихсон, ард иргэдийнхээ халаасыг хасч танахдаа хүрчихээд байгаагаа улстөрчид зарлаж эхэлсэн. Мэдээж эдийн засгийн хүнд хэцүү үед хүн бүхэн л энэ шийдвэрийг хүндэтгэж цалингаа тануулах нэг нь тануулж, элдэв төрлийн халамжаас татгалзах шийдвэрийг нь дэмжиж байгаа.
Гэтэл Засгийн газар, парламент, яам агентлаг, улс төрийн намуудад энэ хямрал нөлөөлж байгаа шинж алга байна, одоогоор. Албан тушаалын төлөөх дайн улс төрийн намууд дунд өрнөж, бүгд дарга гэх сэтэрийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа. Намын толгойд суусан цөөхөн хэдхэн гишүүд нь “дарга” гэсэн автор өөр дээрээ нааж л байвал сэтгэл нь амардаг болчихсон жишээ чамгүй олныг дурьдаж болно. Саяхан л улс орны эрх ашиг, эдийн засгийн хүндрэлийн төлөө хэмээн сүржин, сүржин томьёолол гаргаж хамтрах гэрээ зурсан МАНАН-ынхан Төрийн нарийн бичгийн даргын суудлаас болж хагаралдаж эхэлжээ.
Хууль зөрчин томилгоо хийсэн хэмээн мэдэгдэл хийж, шүүх цагдаадаа хүрч байгаа МАН-ынхан үнэн төрхөө сар ч хүрээгүй байхад харуулчихлаа. АН ч ялгарах юм алга. 10 мянган албан хаагчаар “туг тахина” хэмээн зарлаж, хасна, танана гэсэн хатуу мэдэгдэл хийх атлаа дээгүүрээ толгойгоо данхайлгаж, тархиа даахаа больж байх жишээний. Үүнд холын жишээ ч хэрэггүй. Өнгөрөгч долоо хоногт танхимын халаа сэлгээ хийсэнтэй холбогдуулан парламент дотор “даргын сунгаа” явагдав. Байнгын хорооны дарга, бүлгийн дарга болох гэсэн сонирхол бүгдэд нь төрж байсныг нуух юун.
Парламентад төлөөлж суугаа МАН-ын 26, АН-ын 35 гишүүн бүгд дарга сэтэр зүүчихсэн гээд бод доо. Зуун ямаанд жаран ухна гэгчээр бүлгийн 35-хан гишүүнд гурвын гурван дарга байхаар томилгоо хийлээ. АН, МАН-ынхан бүлгийн дарга нараас гадна тус бүртээ хоёр дэд даргатай байхаар томилгоо хийжээ. 100 хүнтэй байгууллагад ч гурван дарга байхгүй гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Ард түмний итгэл сэтгэлээр тоглож, бэлэн мөнгө амлаж гарч ирсэн тэдний намтарт юуны ч хамаагүй дарга л гэдэг үг бичигдэж байвал болдог юм байх.
Бүлгийн дэд дарга бол бэлэгдлийн чанартай албан тушаал. Яг л дэд сайдтай адилхан. Бүлэг даргалж байгаа улстөрч эзгүй үед ганц нэгхэн удаа байр сууриа илэрхийлж хэвлэлд мэдээлэл хийхээс хэтэрдэггүй. Бүлгийн дарга ч ажилдаа ирэхгүй байх тохиолдол маш ховор. Тиймээс энэ ажлыг ганцхан дэд дарга л зохицуулаад явчихвал болно. Гэтэл хэнд ч хамаагүй дарга гэдэг сэтэр зүүж, доороо ганцхан хүнтэй дарга гэх албан тушаалтан төрд хэтэрхий олширчихлоо.
УИХ-ын гишүүдэд хамгийн багадаа хоёроос гурван “дарга” гэх гуншин дагалддаг. УИХ-ын гишүүн, тийм байнгын хороо, дэд хорооны дарга. Монгол-Япон, Монгол-Франц, Германы парламентын дарга, фракцийн дарга, дэд дарга, ерөнхийлөгч гэх мэтээр үргэлжилнэ. Цаашлаад нам дээрээ, сонгогдсон дүүрэг хорооноосоо авсан даргын албан тушаалыг нэмчихвэл нэг гишүүн нэлээд олон сэтэртэй болчихсон.
Тэрнээс хэд нь цалин мөнгө авдаг, тодорхой хэмжээний урамшуулал сард авдаг вэ гэдэг нь одоогоор тодорхой бус. Намтарт нь дарга гэх үг чимэг болдог ч ашиг олохгүй даргын сэтрийг зүүх гэж өрсөлддөг гэж бодохгүй байгаа юм. Ё.Отгонбаяр гишүүн өнгөрөгч баасан гарагт халаа сэлгээ, хавтгайрсан халамжийн тогтолцоогоо эхлээд дэд сайд нараасаа эхлүүлэхийг сануулж байсан билээ. 17 дэд сайд, чиг үүрэг нь давхардсан өч төчнөөн байгууллагуудын дарга, дэд дарга, орлогч нараас энэ хасалт таналтыг хэрэгжүүлье.
Төрийн данс улайчихсан байгаа нь үнэн. Гэвч гишүүдийн утасны, машины, хууль сурталчлах мөнгө, юуны ч хамаагүй зөвлөх, дарга нараас таналт хийвэл 10 мянган жирийн албан хаагч ажилтайгаа үлдэх боломж бий. Даргын суудлыг цөөлөх ажлыг улстөрчид өөрсдөө хиймээр байна. Яамдуудыг салгаж нэгтгэсэн сургаар өнөөдөр ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж байтугай, хоёр сарынхаа цалинг авч чадалгүй халагдсан олон мянган төрийн албан хаагч гудамжинд гарчихаад байгаа гэх. Гэтэл намын толгой дээр гарсан хэдэн нөхдүүдийн халаасанд даргын үнэмлэх багтаж ядаж байна.
МАН, АН гэх улс төрийн хоёр том хүчинг өөрсдийн ариун шударга хөдөлмөрөөр энэ өндөрлөгт хүргэсэн хүмүүс гудамжинд гуйлга гуйж явна гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Ардчиллын алтан хараацай, Ардын намын партизанууд тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амь зогоож, төрийн сүлдэнд залбирч, төр засаг, түүхийг нь бүтээлцсэн нам нь хэзээ тэтгэх бол хэмээн харуулдаж суугаа. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон 50 гаруй мянган ахмадуудад 1-2 өрөө байр, бэлэн мөнгөний тэтгэмж олгох хуулийн төсөл УИХ-ын даргын ширээний нүдэнд тоосонд дарагдаад хэвтэж байгаа биз.
Ардын намын үйл хэрэгт амь биеэ үл хайрлан оролцож байсан хэдэн зуун сэхээтнүүд хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, тэдний үр хүүхэд нь жилдээ нэг удаа тэднийгээ дурсч хөшөөнд нь цэцэг өргөхөөс өөрөөр төрөөс дэмжлэг авч чадаагүй явж байна. Олон мянган сэхээтний халуун амь бүлээн цусаар олдсон Ардын хувьсгалаар МАН шоу хийж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ төлөө хөр цас, хөхөө өвлийн хүйтнийг ч үл ажран тэмцэн ардчилсан хувьсгалыг АН-ын хэдэн фракциуд хувааж, өмчлөөд дууслаа.
Гэтэл тэдний бүтээж босгосон намын нэр хүндийг зарж идэж байгаа цөөхөн хэдхэн “нялх сэнгүм”-үүд даргын төлөө үхэн хатан тэмцэж, төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь эмгэнэлтэй. Нэг даргын суудлаас нөгөө даргад шилждэг, нэг байнгын хорооны даргыг нөгөөгөөр сольдог, дөрвөн жилийн цикльд дөрвөн газрын дэд сайд, даргаар ажилладаг универсал нөхдүүдээс энэ халаа сэлгээгээ эхэлж, хасалт таналтаа хийе.
Б.Өнөртогтох

Зочин · 2014/12/25
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020