З.Энхболд: Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй
2014/12/25
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон.
Уг хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан аймшгийн газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй. Та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байж ажил. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү” хэмээн хэлсэн нь тус байгууллагын уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт гуйлаа. Тэрбээр “Хэлсэн үгийг минь та бүгд буруу ойлгосон байна. Сайн ойлгохын бол телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг гэж ярьсан .Тэрнээс биш 700 хүнийг архи уудаг талаар яриагүй юм. Архидалт, аймшигтай,замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг. Олон жилийн түүхтэй хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан байгаа. Тэр нь өчигдөр томилогдсон долоон хүн болон захирал М.Наранбаатарыг тойрон хүрээлж байгаа дарга нарт хамаатай. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүгдэд буруу ойлгогдсон бол уучлалт хүсч байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого, тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд битгий автаарай гэдгийг сануулъя. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй. Үүгээр өчигдөр орой хүргүүлсэн МҮОНРТ-ийн шаардлагын хариуг өгч байна” гэлээ.
Архидалт, аймшигтай,замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг
Зочин · 2014/12/26
Ih hurliin dargiin helsend talarhaj bn tord tomor nudraga bh hetegteishd
Зочин · 2014/12/26
Үнэнийг нь хэлсэн байна. Их уугаад байх юм ажлаас гарахаас хэцүү юм гэж ярьж байх чинь билээ.
Зочин · 2014/12/26
Unen ug helsen hunruu dairch bgaa ni ichgevtertei haragdaj bna lee. Odoo hunii ugiig huleej avch dutagdalaa hurdan zadah heregtei shuu dee!
Зочин · 2014/12/26
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
Prius · 2014/12/26
Germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin Prius 11 zarna. Utas 96156498
Зочин · 2014/12/26
unen sh dee, MNB bas bodoh l estoi. Setguulch nar ni yumiig sensation bolgodogtoigoo adil surjigneh hereg baigaagui l dee. Er ni yaj ch bodson eruul uhaantai hen ch niitiig hamarch teegj helehgui sh dee.
үнэн шд · 2014/12/26
Үнэн шд. Ёолк наранбаатар өөр хэн хэн ч билээ байнга л ************ явж байдаг биз дээ. Тэр урд талын цоглог кафед бөөн бөөнөөрөө 100 татаад оюутан охид чангаагаад сууж байдгаа мэдэхгүй. Архичид биш ч гэх шиг. Угаасаа 700 хүний 500 нь бол зоолттой архичид
үнэн шд · 2014/12/26
Үнэн шд. Ёолк наранбаатар өөр хэн хэн ч билээ байнга л ************ явж байдаг биз дээ. Тэр урд талын цоглог кафед бөөн бөөнөөрөө 100 татаад оюутан охид чангаагаад сууж байдгаа мэдэхгүй. Архичид биш ч гэх шиг. Угаасаа 700 хүний 500 нь бол зоолттой архичид
үнэн шд · 2014/12/26
Үнэн шд. Ёолк наранбаатар өөр хэн хэн ч билээ байнга л ************ явж байдаг биз дээ. Тэр урд талын цоглог кафед бөөн бөөнөөрөө 100 татаад оюутан охид чангаагаад сууж байдгаа мэдэхгүй. Архичид биш ч гэх шиг. Угаасаа 700 хүний 500 нь бол зоолттой архичид