"Sweetymotion" хамтлагийн сайхан бүсгүйчүүдийг тэдний фэнүүд нь андахгүй сайн танина. Тус хамтлагийн дуучин Сарнай л гэр бүлтэй билээ. Улагийнхаа төлөө хүчин зүтгээд гэр бүл зохиох завгүй явсан Г.Сүндэрээ хөл хүнд болж уран бүтээлээсээ түр хөндийрсөн юм.

Тэрбээр өнгөрсөн хавар амаржиж хөөрхөн хүүхэдтэй болсон. Ээж болоод удаагүй байгаа дуучин бүсгүй ажилдаа эргэн орсон талаар мэдээлсэн. Өдгөө ч мөн нялх үрээ харах их ажлынхаа хажуугаар урлагийн тайзаа орхилгүй уран бүтээлээ үргэлжлүүлж шинэ жилийн цэнгүүнд оролцсоор явна. Түүнийг фэнүүд нь нярайлсан ч бие галбираа алдаагүй сайхан гоолиг хэвээрээ байна хэмээн магтах болжээ. Ингээд уншигч та бүхэндээ ээж болсон биеийн галбираа төгс хадгалж чадсан дууч бүсгүйн ссүлйин үеийн гэрэл зургаас сонирхуулья.

Д.Ана