Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2015/01/01
Энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон, нэгдүгээр сарын 10 буюу ирэх долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөр болгохоор шийдвэрлэсэн билээ. Тиймээс бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод мөрддөг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нэгдүгээр сарын 3, 4-ний өдөр ч иргэд дугаарын хязгаарлалтгүй зорчих юм. Харин нэгдүгээр сарын 5-аас эхлэн холбогдох журмын дагуу автомашинууд хязгаарлалтаа мөрдөж, замын хөдөлгөөнд оролцоно.