К.Сайран Монгол төрийн дайсан уу?
2013/05/24
Монгол Улс сүүлийн өдрүүдэд К.Сайран гэдэг нэг дайсантай болж байх шиг. Монгол төрийн нууцыг гадаадад задалж, эх орноосоо урвасан ял үйлдсэнийг нь шалгаж байгаа гэж дуулдах юм.
Шалгах гэхэд нь эмчилгээ хийлгэх хүсэлт тавьж, тэгээд Германд эмчлүүлээд буцаж ирэхэд нь байцааж эхэлсэн гэж зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсан байсан. Үнэхээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Монгол Улсыг төлөөлж гадаад улс орнуудад сууж байсан энэ эрхэм Монголын эсрэг ямар хэрэг өдүүлсэн юм бол гэсэн бодол хэн бүхний толгойд хамгийн түрүүнд орж ирэх болов уу. Болсон үйл явдлын мэдээллийг сөхөж харвал Казахстаны нэгэн сайтад тус улсын хүчний байгууллагад ажиллаж байсан нэгэн офицер гадаад улс орнууд дахь өөрийн тагнуулуудаа нэрлэснээс үүдэн K.Сайраныг шалгаж байгаа юм билээ. Уг сайтад тагнуулын мэдээ өгч байсан хүмүүс дунд "К.Сайран буюу нууц нэр нь Алтай. Монгол Улсаас Египетэд суугаа Элчин сайд" гэж бичсэн байснаас шалгах ажиллагаа өрнөсөн сурагтай.
Тэрбээр Египет болон Кувейт улсад Бүрэн эрхт сайдаар томилогдон ажиллаж байсан хүн. Монгол Улсаа төлөөлөн хилийн чинадад суух хариуцлагатай үүрэг хүлээсэн атлаа улсынхаа нууцад хамаарагдах мэдээллийг казахуудад өгч байсан хүн юм болов уу. Ер нь бид түүний тухай юу мэдэх билээ.
Кадырын Сайран гэдэг энэ хүн ардчилсан үзэл бодолтой, гадаадад өндөр боловсрол олж, эргээд Монголын гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж, бас Баян-Өлгий аймгийнхнаа төлөөлж УИХ-д сууж төр түшилцэж байсан казах гэж дийлэнх олонхи нь мэдэх болов уу. Бас Булангийн орнуудад буюу Арабын ертөнцөд ихээхэн нэр хүндтэй гэж манайхан ярилцдаг. Арабын ертөнц бол дэлхийн ихэнх улс орнуудад ойлгомжгүй газар байсаар ирсэн. Тийм ч учраас адармаатай тэр ертөнцөд нэвтэрч чадах гарц нь, гүүр нь энэ хүн болж байсан гэж учир мэдэх хүмүүс ч ярьдаг билээ. Магадгүй, тухайн улс орныг төлөөлөн Элчин сайдаар сууж буй хүн энэ бүхнийг хийх ёстой хэмээн мэтгэх хүмүүс ч гарч болох юм. Гэвч улс орны харилцаа гэдэг тухайлсан улс орны нэрнээсээ гадна хувь хүмүүсийн харилцаа байдаг гэдэг нь маргашгүй үнэн. Хойд Солонгосын хамгийн том дайсан бол АНУ. Хэдэн жилийн өмнө Америкийн хоёр сэтгүүлч эмэгтэй гэрэл зураг авч яваад умардуудад баривчлагдахад тэднийг нэг бол цаазаар авна үгүй бол бүх насаар нь хорино гэгдэж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон БНАСАУ руу өөрийн биеэр очоод өнөө хоёрыг аваад ирж байсан нь үнэхээр гайхаш төрүүлж байсан. Энэ бол улс орнуудын харилцаа гэхээсээ цэвэр хувь хүмүүсийн харилцааны асуудал байсан юм. Билл Клинтон АНУ-ыг тэргүүлж байхдаа хоёр Солонгосын нэгдлийг байнга ярьж, хоёр Солонгосыг нэгтгэх Ким Дэ Жуны "Нарны илч" бодлогыг дэмждэг байсан. 2000 оны Сиднейн олимпод хоёр Солонгос анх удаа нэгэн тугийн дор жагсч байсан түүхт үе бий. Тэгэхээр өөрсдийг нь улсынхаа номер нэг дайснаар зарлаж байсан Ж.Бушийн өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтонд талархалтай хандах учир жанцан умард солонгосчуудад байгаа биз. Америк гэсэн улсаар нь бодох юм бол Билл Клинтонд баривчилсан хүүхнүүдээ өгөөд явуулах биш Ерөнхийлөгч асныг нь баривчилж аваад бөөн зүйл болмоор байгаа биз дээ.
Монголчууд өмнөд, хойд хоёр Солонгостой аль алинтай нь ойр дотно байдаг дэлхийн цөөхөн орны нэг. Н.Багабанди Ерөнхийлөгч БНСУ-тай ойр байгаагаа хэд хэдэн удаа үг хэл, үйлдлээрээ илэрхийлснээс болоод БНАСАУ-ын зүгээс гомдож, 1998 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жуныг Монголд айлчлахын өмнөхөн Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа татан буулгаж байсан билээ. Гэхдээ эдийн засгийн байдлаас болж хааж байгаа гэсэн тайлбар өгч байсан санагдаж байна. Харин түүний дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ байдлыг эерүүлэх оролдлого гаргаж байсан бол түүний дараагийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНАСАУ-ын удирдагч нь улсдаа айлчлахыг урьсан байх жишээтэй. Улс орны харилцаа гэж томоор ойлгогддог ч үнэндээ хувь хүмүүсийн харилцаатай шууд холбогддог юм.
К.Сайраны олон жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Москвагийн гадаад харилцааны сургуульд түүнтэй хамт суралцаж байсан хэдэн араб нөхөд амьдрал дээр угсаа залгамжлах хунтайж нар байж. Язгууртан гаралгүй нь мэдлэг боловсролоороо өндөр албан тушаалд хүрсэн юм уу даа. Ямартай ч К.Сайраны оюутан цагийн нөхөд нь шах болох нь болж, сайдаар дэвших нь дэвшсэн байжээ. Египетэд түүнийг Элчин сайдаар очиход нь Монголын элч төлөөлөгч гэдгээсээ гадна залуу цагийн ээнэгшсэн нөхдийн ёсоор харилцаа нь улам бүр гүнзгийрсэн гэж ойлгогддог. Мэдээж Булангийн орнуудтай ойртох харилцаа жам ёсоороо явж байсан хэдий ч К.Сайран гэдэг хүний оролцоо байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Тэрбээр Египетэд Элчин сайдаар сууж байхдаа Арабын олон сангуудын боломж бололцоог судалж үзээд монголчуудыг сургаж суралцуулах цөөнгүй хөтөлбөрт хамруулж байсныг хүмүүс одоо ч хэлдэг. Бас 2004-2008 онд УИХ-д сууж байхдаа Парламентын ордон барих мөнгийг Арабаас олоод л ирсэн. Парламентын ордноо барих мөнгийг зүгээр л бэлэглэе гэж байхад нь манайх барих газраа олж чадахгүй өнөөг хүргэсэн нь түүхэнд бичигдэх шилдэг онигоо л доо. Арван хоёр сая ам.доллар тухайн үедээ бага мөнгө биш байсан юм шүү. Сүү өгье гэхэд нь сав алга гээд авахгүй гүйгээд байгаатай л адилхан. Харин өнөөдөр тэр хүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох дээрээ тулчихаад явж байна. Нарийн ширийнийг нь мэдэхгүй юм. Гэхдээ захын нэг сайт дээр гарсан мэдээллээс болж ардын дайсан болтлоо хэрэг өдөөгдсөн гэвэл харамсалтай. Дэлхий даяар шуугиан тарьсан "Викиликс"-ийн мэдээлэл дээр дэлхийн томоохон гүрний хариуцлагатай албан тушаалтантай холбоотой мэдээллүүд түм бумаараа байсан. Гэхдээ тэр сайт дээр гарсан мэдээллээс болж, баривчлагдаж ял хүлээсэн хүний тухай сонстоогүй л байна. Тэгээд ч гадаад харилцааны ажилтнуудад "Бага чулуугаар их чулуу түнших" арга энэ тэр байдаг л гэсэн. Тийм байсныг ч хэн үгүйсгэх билээ.
Яагаад ч юм болж буй үйл явдлын өрнөлийг харахад "Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай" хэмээсэн энэ Монголын төлөө зүтгэж зүтгэчихээд эргээд улсын дайсан болж алагдсан Ерөнхий сайдын үг санаанд бууна. Одоо ямар 1937 он биш дээ. К.Сайран бол казах үндэстэй Монголын иргэн. "Гар хугаравч ханцуйдаа" гэгчээр цөөхөн монголчууд бид нэг нэгэндээ яс, үндсээр нь ялгаварлан хандамгүй байгаа юм. К.Сайран казахуудынхаа төлөө ч олон зүйл хийж ирсэн нэгэн. Ардчилсан Монгол Улсын хуулиар хүн бүрийн шашин шүтэх эрх нь нээлттэй гэж казахуудаа сэнхрүүлж, нэг намын дарамтаас гарсан манайхан лам хар, христ, бөө мөргөл гэж чөлөөтэй сонголтоороо явсан шиг үндэс угсаа нэг тэдэндээ ч боломж олгосон байдаг. Бас олон залууст Турк, Арабын орнуудад суралцах замыг тавьж өгсөн гэдэг. Тэд өнөөдөр төгсч ирээд Монголд л ажиллаж байна. Баян-Өлгийнхөн өдгөө ингэж ярьдаг юм билээ. "Тэр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тойргийн сонгогчдодоо бусад шиг гурил будаа, нүүрс тараагаагүй. Бид тухайн үедээ түүний бидэнд нээж өгсөн том боломжийг ойлгож чадаагүй юм билээ. Зүгээр л өнөөдөр хэн юу өгч байгааг бодсоноос бүхэлдээ хэн илүү том боломжийг нээж өгснийг ойлгоогүй" гэж.
2008 оны сонгуульд АН нэр дэвшигчдээ тодруулахдаа ардчиллын мөн чанарыг мөрдлөг болгоно гэдгээ зарласан бөгөөд намынхаа анхан шатны байгууллагаас хэн дэмжлэг авч чадна түүнийг нэр дэвшүүлнэ хэмээж байсан билээ. Тэр үед АН-аас УИХ-д байсан хуучин гишүүдээс нь хоёрхон хүн аймгийнхаа намын хорооны хурлаас гарч чадаагүй нь Дундговьд P.Эрдэнэбүрэн, Баян-Өлгийд К.Сайран байсан юм. Одоо баян-өлгийчүүдийн харамсч буйгаар казахууд К.Сайраныхаа хийж чадсаныг үнэлж чадаагүй, өнөөдрийн ганц хоёр уут будаанд хууртсан бололтой байдаг.
Түүн шиг бид өнөөдөр К.Сайран хэмээх хүний Монголдоо хийсэн гавьяаг нь үнэлэхээсээ урьтан буруушааж яллах гээд байх шиг байна. Тэр хүн яг ямар алдаа гаргаад улс орныхоо эсрэг ажилласан юм бэ. Гадны сайтын үнэн худал нь батлагдахгүй мэдээллээр сэжүүр болгож байгаа бол харамсалтай л байна. Үнэхээр буруутай байсан бол эмчлүүлэх нэрийн дор зугтчих боломж нь байсан л байлгүй. Буцаад ирж байхыг нь бодвол нэрээ цэвэрлээд авъя гэж бодсоных юм болов уу гэж санагдана. Монгол төрийн төлөө, Монгол Улсын төлөө зүтгэж байсан хүмүүсийн хийсэн бүтээснийг цэнэлэж жинлэж үзмээр. "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" байх түүхийг энэ казах эр дээр давтмааргүй байна.
Зочин · 2013/06/12
Шал худлаа, ог унэмшилгуй асуудал.. монгол хунээс ч илуу монголдоо хайртай хун гэдгийг уг ярианаас нь, уйл хдололоос нь мэднэ. Б
Зочин · 2013/06/05
Өмөөрөх ямар ч хэрэг алга. Хасагууд угаасаа л эхний боломжоор манийгаа худалдах нь тодохой шүү дээ. Харин ямар ч хасагыг төр засаг ц******илбал баян-өлгийн засаг даргаар ч томилохыг нэг мөр хориглох хэрэгтэй. Тэд бол боол угсаатан, боолоороо байх нь зүйн хэрэг.
Зочин · 2013/06/01
enkhbaatar.daisan ni unen.eh niig min hudaldsan ni unene.ugaasaa kazakuud tegej yaridag gesen.ta nar udahgui ***** nariin bool bolj ezlegdehed bid nar bol kazkastan ruu yvaad ugnu mania yrunhiilugch hureed ir bair uguy mungu uguy geed baigaa gej yaridag gesen.baynulgiin hiliin boomto buh l bolj butehgui zuiliig uulj gargadag gesen kazak baitsaagch nar ni
irgen · 2013/05/29
eh ond maani uulsan huwi nemer gj bgag uguisgehq ch eh nii shin togtnoh asuuudal hondogdson esehed dugnelt hh n hamgiin zow asuudal bolowu.
Зочин · 2013/05/26
итгэхэд хэцүү л мэдээлэл байх шиг. Өөрийнхөө нүүрээр 12 сая до******** олоод ирсэн нэг байхад яд асуух гээд байдаг. харин түүнээс ч ихийг гаднынхантай нийлээд цөлмөсөн этгээд ял шийтгэлгүй явж л байгаа ш дээ.
Зочин · 2013/05/26
bayanulgiin kazakuud 1*15 ond bogd haanii zuwshuurluur altai tawan bodod irj ssugaad 100 jil bolj bn
Зочин · 2013/05/26
bayanulgiin kazakuud 1*15 ond bogd haanii zuwshuurluur altai tawan bodod irj ssugaad 100 jil bolj bn
Дорж · 2013/05/26
Казакстаны нууцаа дэлгэсэн нөхөр ямар учраас дэлгэв ээ? Өөрөө хусагдахаараа нууцаа дэлгэв үү. Мундаг ажилладаг нөхөр болох гэж монголын элчин сайдыг хүртэл өөртөө ажиллуулсан болж жүжиглэв үү? Казакстан өөрт хэрэгтэй мэдээллийг Кувейтээс авахын тулд Сайраантай холбоотой байсан бол Сайраан Монголын эсрэг эх орноосоо урвагч биш шүү дээ. Сайраан сүүлийн жилүүдэд Ара******** их хэмжээний мөнгө оруулж ирж шуналын микро******дыг их хорхойтуулсан заримд нь таалагдаагүй, заримыг нь салаавч үзүүлээд буцааж байсан байж магадгүй. Манай орчин үеийн монголчуудын зан чанар ******ийн болоод байгаа шүү. Оросын мафийн ****** аргуудыг их хэрэглэдэг болоод байгаа. Энхбаяр Сталин, Бериягийн аргыг х хэрэглэсэн санагддаг.