Утааны хяналтын ухаалаг системийн буянаар утаагүй болвол гоё оо!!!
2015/01/07
Сүүлийн үед "Агаарын чанарын ухаалаг хяналтын систем ажиллаж эхэллээ" гэх сүржин мэдээлэл түгэх болов. Агаарын бохирдлын хэмжээг харлаа гээд утаа ямар байхгүй болчих биш. Хий дэмий зүйлд мөнгө үрж байна хэмээн олон иргэд дургүйцэж буй. Энэхүү Лед дэлгэцээр хотын агаарын бохирдлын түвшингийн хэмжээ харагдах юм. Гэвч харлаа гээд утаа багасах биш иргэдийн нүдэнд харагдаж ажил хийх хэрэгтэй баймаар.
Цэвэр агаар сангийн мэдээлэлд 133822 ширхэг гэр хорооллын айл өрхүүдийн болон ААНБ-уудын зуух, гурван цахилгаан станц, 674064 автомашин утааг үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт зуухын 45 хувийг энгийн, 55 хувийг бүрэн шаталтат зуух эзэлж байгаа гэсэн судалгааны тоо гарчээ. Эдгээр зуухаа ашиглан нийслэлчүүд 5248682 тонн нүүрс, 290046м3 мод шатаан 79 тэрбум төгрөгийг утаа болгон агаар мандалд дуниартуулж агаараа бохирдуулж байгаа аж.
Монголд бараг ханиадгүй хүн ховор болж. Олон нийтийн газар, нийтийн тээвэр зэрэг унаанд суухад ихэнхи хувь нь ханиалгасан утаандаа хоолойн хорсож хахаж цацсан хүмүүс. Зарим хүмүүс утааны ханиад буюу харшилийн ханиад гэх оношийг өөртөө тавьсан байх юм. Өвөл дуусахаар "зүгээр" болчихдог юм хэмээн хээв нэг тоосон шинжгүй. Яана даа энэ хэнэггүй Монголчууд.
Түүнчлэн утаандаа хахаж цацаж яваа байж маск зүүж байгаа хүн Нийслэл хотод бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг үгийн үнэ цэнэ энэ зуунд үгүй болж байна уу!!!
Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд утаагүй зуух болон утаагүй түлшинд 60 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл мөнөөх утаа байхгүй болсон зүйл огт алга.
Засгийн газрын Тусгай сан-Цэвэр агаарын сангийн хөрөнгөөр хийгдсэн Agaar.mn вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэнэ. Иймд Агаар.мн сайтад хандсанаар, эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянаж чадна. Агаарын чанарыг хянах дэлгэц тавилаа гээд утаа үгүй болчихдог бол гоё оо.!!!
Харамсалтай нь өглөө, оройдоо ойрын зайд ч харагдах орчин хязгаарлагдмал битүү утаа дунд ажиллаж, амьдарч явна. Лондончууд агаарын бохирдол, утааг бууруулах ядмагхан арга бус утаанаас бүрэн хагацах ухаалаг системийг нэвтрүүлж чадаж утаанаасаа салсан гэдэг. Харин Нийслэлчүүд биднийг утаанаас салгах төгс ажлыг цэвэр агаар сан хийж чадахгүй байна.
Зочин · 2015/01/08
Bid ergen n toiron bgaa uulaa nuheleed zam tavah heregtei tegvel agaar gargaj oruulhad hangaltai oor zuil bhgui tegvel aagaar mine urgel tsever bh bolno
f · 2015/01/08
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮