УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ажлын байрыг танаж биш, хадгалж байж хямралаас гарсан туршлага бий
2015/01/08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан боловсрол, эрүүл мэндийн салбар, эхчүүд, хүүхдэд зориулсан мөнгийг хасмааргүй байна гэлээ. Түүнчлэн эрхэм гишүүн зардлыг хасах замаар хямралаас гарахгүй, харин эдийн засгийн бүтцийг өөрчлөх замаар гардаг гээд европын орнууд ажлын байрыг танаж биш, хадгалж байж хямралаас гарсан туршлага бий гэж сануулж байлаа.
С.Саранзаяа