"9009", "Хайрлаж болох уу", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан" зэрэг кинонд тоглосон жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хүн бүр таньдаг.

Мисс бүсгүйн  хайрыг "Mixx" хамтлагийн дуучин Темпо буюу Б.Болдбаатар татсан. Тэдний үерхэл өдгөө ч үргэлжилж байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны кинонд хосууд хамтдаа тогложээ.

Хайртаа хосуудын хамтдаа тоглосон тус кино энэ сарын 12-ноос эхлэн өдөр бүр 20:30 минтуаас Боловсрол суваг ТВ-ээр орон даяар дамжуулан олон нийтийн хүртээл болох юм.