Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа хурдан буян олонтой, шаггүй уяач нэгэн гэнэ шүү. Түүний хурдан хүлгүүд нь Хөвсгөл аймагт байдаг бөгөөд зав зай гарвал морьдоо эргэж очихоор хүлгийн жолоо залдаг байна. Түүнчлэн наадмаар хүүтэйгээ хамт морьдоо уяж сойдог аж. Харин өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан хүүд нь хурдан удмын морь бэлэглэжээ. Түүнийгээ ээж, хүү хоёр аймаг, сумын наадамд уяж уралдуулсан сурагтай. Хурдан морьдоо олон сайхан уяачтай хамтарч уяж, сойхоос гадна Төв аймгийн Баянжаргалан, Өвөрхангай аймгийн уяачдын нэгэн галтай нийлж морьдоо уядаг гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn