Улаанбаатарт 11-13 хэм дулаан
2013/05/27
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас, уулаараа нойтон цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 11-13 градус дулаан байна.
best social boo · 2013/06/10
zdrRul Hey, thanks f the blog.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
ToXhI0 Thanks again f the blog post.Really looking fward to read me. Cool.