Гэрийн тоосны хачиг устгагч Raycop тоос сорогчийн талаар та сонссон л биздээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчтэй хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.

-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дэлгүүрээс эрхлэн гаргаж буй сэтгүүлийн маань анхны дугаарын зочин болсон тантай ярилцах болсондоо баяртай байна. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу, намайг Төмөртогоогийн Хонгорзул гэдэг. Би өмгөөлөгчийн ажил эрхэлдэг. Танай сэтгүүлийн анхны зочин болж байгаадаа баяртай байна.

-Та манай дэлгүүрийн дэвшилтэд технолигт бүтээгдэхүүний нэг болох Raycop гэрийн тоосны хачиг устгагч тоос сорогчийг худалдан авсан. Худалдан авах болсон шалтгаан тань юу вэ?

-Одоо амьдарч байгаа байрандаа 7 жил гаран болсон. Тэгээд ер нь нэг их цэвэрлэгээ хийе гэж шийдээд танай тоос сорогчийг авахаар болсон. Манай танилынх хачиг устгадаг 5 саяын тоос сорогч авсан. Гэхдээ тэр нь нүсэр, угсарч хэрэглэхэд хэцүү учраас одоо бараг хэрэглэдэггүй гэж байгаа. Raycop тоос сорогч нь хэмжээний хувьд нэг нь 2 кг, нөгөө нь 2 кг 700 гр жинтэй юм байна лээ. Жижигхэн, бас үнэ нь ч надад их боломжийн санагдсан. Тэгээд бас хэт ягаан туяатай гэхээр нь надад орчин үеийн шинэ зүйл гэж санагдсан.

-Raycop тоос сорогчийг хэзээ авсан бэ?

-9 сарын 26-нд жижгийг нь авсан, дараа нь ор хөнжлөө соруулсан тоос сорогчоор хивс соруулаад холих нь дэмий байх гэж бодоод дараа өдөр нь томыг нь захиалж авсан.

-Та энэхүү бүтээгдэхүүнийг авч ашигласанаар ямар нэг өөрчлөлт гарсан уу?

-Манайд 20 жил болсон гурван тэмээний ноосон хөнжил байдаг юм. Тэр хөнжилдөө би их хайртай. Даанч нөмөрч унтахаар хамар хуурайшаад найтаах гээд байдаг юм. Тэгээд өөрийгөө харшилтай болох гэж байна гэж бодсон. Raycop тоос сорогчоор соруулснаас хойш хамар эвгүйрхэхээ больсон.

-Манай үйлчилгээ танд ямар санагдсан бэ?

-Би www.gogo.mn сайтын нүүрэн дээрээс танай баннерийг хараад дээр нь дарсан чинь танай сайтруу холбогдон мэдээллүүд гарч ирсэн. Бүтээгдэхүүний тухай бүх тайлбар нь байсан. Тайлбарыг хараад бараагаа сонгох нь их зүгээр юм байна лээ. Дэлгүүрт ороод бараа авах гэхээр тайлбарлаж өгөх хүн байдаггүй. Зүгээр гоо сайханы бүтээгдэхүүн авах байсан ч тайлбарлах хүн байдаггүй. Ямар үйлчилгээтэй, ямар бүтээгдэхүүн болохыг нь мэдэхгүй болохоор сонголт хийхэд төвөгтэй байдаг. Харин танайх барааныхаа танилцуулгыг их явуулж байна лээ. Тэр нь их зүгээр санагдсан шүү.

Ер нь интернет захиалганууд төлбөрийнхөө хэдэн хувийг эхлээд төлдөг. Надад найдваргүй санагдаад захиалга хийдэггүй байсан. Танайх харин бараагаа авахдаа төлбөрөө бэлнээр хийж болдог нь их таалагдсан. Тэгээд ч яг хугацаандаа ирдэг юм байна лээ.

-Та манай байгууллага болон хэрэглэгчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Манай нэг найз агаар шүүгч захиалж аваад нэг өвөл хэрэглээд дараа жил нь шүүлтүүрийг нь авах гэсэн чинь нөгөө агаар шүүгч нь Солонгосдоо үйлдвэрлэгдэхээ больсон гэсэн хариу өгсөн байна лээ. Танайх яах вэ? Энэ тоос сорогчийн шүүлтүүр, лампыг нь солих бол танайд сэлбэг нь байх уу?

-Манайх нэлээд олон брэндийн Монгол дах албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Дэлхийд таашаагдсан  брэндийн төлөөлөгч болно гэдэг тийм ч амар зүйл биш. Ямар нэг брэндийн албан ёсны төлөөлөл байна гэдэг нь тухайн брэндийн үзүүлдэг бүхий л үйлчилгээг үзүүлдэг байх шаардлагатай байдаг. Иймд бид албан ёсны төлөөлөл болсон брэндүүдийнхээ бүхий л засвар үйлчилгээг үзүүлэх өөрийн баталгаат засварын төвийг ажиллуулж инженерүүдээ байнгын бэлтгэл сургалтанд хамруулж ажилладаг.

Raycop тоос сорогчийн хувьд UVC ламп нь тасралтгүй 5000 цаг /209 өдөр/ ажиллах үйлвэрийн нормтой байдаг. Шүүлтүүр цэвэрлэгчийн хувьд манайд тун удахгүй ирнэ. Шаардлагатай үедээ та захиалан авах боломжтой.

-Бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөн танд баярлалаа.Таны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэе.

-Баярлалаа та бүхний цаашдын ажил үйлсэд ажлын өндөр амжилтыг хүсэе.