З.Энхболдын гол өрсөлдөгч болно гэгдэж байсан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохгүй гэдгээ зарлав
2015/01/28
АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшх магадлалтай гол кандитатууд хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй.
Тэгвэл Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлажээ. Тодруулбал тэрээр: “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гээд сандарч мэгдэж байгаа хүмүүст хандаж нэг л зүйлийг хэлье. Би нэр дэвшихгүй ээ. Метроныхоо түлхүүрийг гардаж авна аа. Гэр хорооллынхоо иргэдийг сайхан амьдралтай болгоно оо. С.Баяр нэг удаа хэлсэн байсан байх аа. “Би мөчир болгон дээр суудаг болжмор биш ээ” гэж. Би бас тийм болжмор биш.
Надад тов тодорхой зорилго бий. Тийм учраас намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож байгаа хүмүүс эндүүрч байна. Уг нь 1990 оноос хойш намайг албан тушаал сонирхож байгаагүйг иргэд мэдэхийн дээдээр мэднэ дээ. Нийслэлийн Засаг дарга гэдэг албан тушаалыг одоо ч сонирхоод байгаа юм алга. Би бол зүгээр хотоо гоё болгох гэсэн хотын хүүхэд. Хүмүүсээ гоё хотод амьдруулмаар байна. Хүмүүс намайг хотын даргын ажлыг сайн хийж байна гээд л байгаа. Ингэж үнэлсэнд нь баяртай байна. Гэхдээ мэдлэгтэй, туршлагатайдаа энэ ажлыг сайн хийгээд байгаа юм биш. Зүгээр л хотынхоо төлөө сэтгэлээ өгөөд байгаа хэрэг. Сэтгэл гаргаж байгаа учраас ажлыг гайгүй хийгээд байж магадгүй. Ер нь аливаад сэтгэлээсээ хандахгүй бог хичнээн боловсролтой туршлагатай байгаад ямар ч ажлыг олиггой хийхгүй л дээ.”хэмээсэн байна.
Ийнхүү З.Энхболдын гол өрсөлдөгч болно гэгдэж байсан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохгүй гэдгээ зарлалаа.
Ч.Явуу
Зочин · 2015/01/30
Бат-Үүл даргаа. Хотыг гое болгох гэж зүтгэж байгаад үнэхээр талархаж байна. Харин Тамгын газрын даргаас чинь авахуулаад доошоогоо мафи үүсгэж, төслүүдээс ихээхэн мөнгө цохидог хүмүүс харин багагүй саад болж балаг **********х вийдээ. Тэдний мафийн золиос болж ялсан тендерүүдээ луйвардуулж алдсан гашуун турш**********раа хэлж байна.
Г.Батнасан · 2015/01/29
Яагаад гэвэл ард түмэн сонгохгүй, бас өөрөө чадахгүй.
Г.Батнасан · 2015/01/29
Ингэхэд Энхболд, Бат үүл хоёрыг хэн ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх гээд байгаа юм. мөн сэрүүн зүүдэлвээ. Популизмаар арайхийн олж авсан албан ту******лаа олигтой хашж чадахгүй байж. Бас хотын даргыг сайн хийж байгаа гэж хүмүүс үнэлээд байна гэнэ. Тэгж далдагнаад байгаа хүмүүсийг яс горьдсон ноход гэдэг юм. Цаг нь болохоор хамгийн түрүүн тэд нар чинь өөдөөс чинь боргох болно. Бат үүл гуай.
Зочин · 2015/01/29
Ерөнхийлөгч болж болно ш дээ. Яагаад болохгүй гэж...
ard · 2015/01/29
Tanai an iihan dandaa luivarchid BGD iin 3 horoonii Ariunbolor chin dandaa ***haanii biznes hiij tuunees bolj tursun duugee hurtel eruugiin heregt oruulj shorond oruuldag uudgui humuuseer AN as burduulj b.g****dee
Зочин · 2015/01/29
yundaa aidag bainaa, Enhbold daramtlaad baigaa yum uu
Зочин · 2015/01/29
hen eniig eronhiilogchoor songoh be de ooriinhoo her hemjeeg medehgui ih ym bodoj ybah ymaa hooson hiirehsen alban tu****l zuudelsen humuus ih bnaa ard tumen chin sohor humuus bish shuu de