Дуучин Г.Сүндэрээ гоолиг болох нууцын тухай өгүүлснээ удахгүй дэлгэнэ
2015/01/28
"Sweetymotion" хамтлагийн хамгийн царайлаг, басхүү хөгжилтэй зантай гэгддэг Г.Сүндэрмаа ээж болоод удалгүй ажилдаа орсон. Түүнээс фэнүүд нь төрсөний дараа хэрхэн биеийн галбираа хадгалсан юм бол хэмээн асуух болсон гэдэг.
Тэгвэл энэхүү сэдвээр өөрийн туурвисан бүтээлээ сонсогч бүсгүйчүүддээ дэлгэх гэж байгаа гэнэ шүү. Дууч бүсгүй маань биеийн жингээ хэрхэн хэвийн хэмжээнд байлгах талаар өгүүлсэн шинэхэн номоо хэвлэлтнээс гарахыг нь тэсэн ядан хүлээж суугаа гэдгээ дуулгалаа.
Д.Ана