Дэлгэцээ цэвэрлэх

ТВ-ны дэлгэцээ цэвэрлэхийн тулд зориултын хурдан хатдаг шингэн болон зөөлөн алчуур ашиглах хэрэгтэй. Цэвэрлэгч шингэнээ алчууртаа шингээж зөөлхөн жигд дарж арчина.Харин цэвэрлэгч шингэнээ ТВ-ны дэлгэцрүү шүршэж болохгүй. Учир нь дэлгэцний доод тал руу шингэн зүйл орж дэлгэцийг гэмтээх аюултай.

Тогны хэлбэлзэлээс сэргийлэх

Шугамын хувьсах 220V хувьд хүчдэл ихсэх багасах үзэгдэл их гардаг бөгөөд энэ нь ТВ тэжээлийн блокны үйл ажилгаанд муугаар нөлөөлж ашиглалтын хугацаа багасах цаашлаад шатах үндэслэл болдог. Гэхдээ тогны хэлбэлзэл нь байнга тохилдоод байдаггүй ба ачаалал ихтэй өдөрийн цагаар бол ер нь маш бага байдаг. Харин шөнө буюу тогны ачаалал буурсан үед тог хэлбэлзэх магадлал өндөр болдог байна.Тиймээс хэрэглэгч та унтахдаа ТВ-гээ шугамын хувьсах хүчдлэлээс нь бүрэн салгаж хэвшвэл ТВ ашиглалтын хугцааг илүү уртасгаж чадах юм.Бас нэг зүйлийг анхааруулахад ТВ-ийг удирдалагаар нь унтраахад ТВ бүрэн унтраагүй цаанаа тэжээлийн блок нь ажиллаж байдаг тул та унтахдаа ТВ-гээ 220 вт залгуураар нь унтрааж байх нь хамгийн зөв сонголт юм.

ТВ засвар үйлчилгээ

Хэрэглэгч тв сонгож авахдаа тухай байгууллага нь тухайн брэндын албан ёсны борлуулагч мөн эсэхийг сайн шалгаж авч байгаарай.Мөн өөрийн гэсэн баталгаат засварын газартай юу гэдэгийг тодруулах хэрэгтэй юм. Хэрвээ энэ шаардлагыг хангаж байвал та бараа худалдаж авсаны дараах үйлчилгээнд санаа зовохгүй байж болно.Харин албан ёсны бус газараас авах юм бол засвар үйлчилгээн дээр сэлбэг олдохгүй байх, засах боломжгүй болох зэрэг асуудал гарах талтайг анхаарна уу.

ТВ хананд тогтоох тээвэрлэх

ТВ хананд тогтоохдоо аль болох тэгшхэн тогтоох. Мөн бүх талруу хөдөлдөг тогтоогч ашиглаж байгаа бол ТВ-гээ хөдөлгөхдөө ямар нэгэн байдлаар хөшиж болохгүйг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үеийн лед ТВ-нүүд хэтэрхий нимгэн болж байгаа бөгөөд дэлгэцийн санаандгүй байдлаар жаахан хөшихөд дэлгэц дээр босоо зураас үүсэх магадлал өндөр байдаг. Мөн тээвэрлэх болон зөөхөд доргиовол дэлгэц гэмтэж болно.Тиймээс тухай бараатай ирж буй тээвэрлэх ба суурьлуулах зөвлөмжийг дагаж ажиллах нь хожим хойно ямар нэгэн асуудал гарахаас сэргийлж чадна.

Лавлах утас: 75753535, 70113536

www.pc-mall.mn

http://www.facebook.com/PCmallOfficial