Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй
2015/01/31
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гарагуудад, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 01, 08, 15-ны ням гарагуудад өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийхээр болсон.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулах юм.