Монголын алдартай жүжигчдийн нэг бол яахын аргагүй гавьяат жүжигчин Н.Батцэцэг. Түмэн олон түүнийг  “Жинжиймаа”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг кинонд тоглосон дүрүүдээр нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон. 

 Анх СУИС-иа төгсөөд 1979 оноос “Монгол кино үйлдвэрт” дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчин болсон гэдэг. Ийнхүү ажиллаж байх үедээ  “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэнгийн дүрийг чадварлаг бүтээжээ. Жүжигчний мэргэжлийн үнэмлэхээ авсан даруйдаа  Югославын “од” Гойко Митчтэй хамт “Газарчин” кинонд тоглосон. Нээх том алаг нүдэн бүсгүй “Жинжиймаа" киног амилуулж олны сэтгэлийг ихэд хөдөлгөж үсэн хүн болгон нүднээсээ нулимас мэлмэрүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Түүний залуу насны дурсамжыг мөнхлөн үлдсэн дэлгэцийн бүтээлийг дурдаад байвал дуусашгүй "Вансэмбэрүү", "Сийлэнбөөр", "Хэеэн хуар" гээд л хөрвөнө. Өдгөө тэрбээр 58 настай “Монголжин” студийг удирдаж яваа. Урлагийн төлөө төрсөн хүмүүсийн нэг бол яахын аргагүй Гавьяат маань энэ удаад түүний залуу насны гэрэл зургийг сонирхуулж байна.

Д.Ана