Ажлын цагийн шинэ хуваарийг энэ сарын 16-наас эхэлж мөрдөнө
2015/02/04
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулжээ.
Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө.
“Эрх шилжүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн ийм төсөл боловсруулснаа нийслэлийн удирдлагууд энэ сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2015/02/05
Tarah tsag ni 4:30 bolson yum bgaa biz de? Tsetserleg 18:00 khvrtel ajillana biz de?
Зочин · 2015/02/05
Tarah tsag ni 4:30 bolson yum bgaa biz de? Tsetserleg 18:00 khvrtel ajillana biz de?
Иргэн · 2015/02/05
Шал утгагүй шийдвэр байна. 5аас тардаг хүмүүс цэцэрлэг сургуулийн хүүхдээ яаж авийдаа гэж байхад дахиад 30 минут хоошлуулаад байх даа яадыг ********** юмнууд
Зочин · 2015/02/05
Ikh deed surguuliin bagsh ajilchid tsetserlegiin nasni huuhedtei bh erhgui bolj bga ymu. Ene tsagiin huviaraar bol