Энэ бол Увс аймгийн ард түмэн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зориулж хэлсэн үг. Хүссэн аавын хүү болгон орж чаддаггүй УИХ-д гурвантаа сонгогдсон түүнийг Ерөнхийлөгчөөр сонгохыг хүссэн сэтгэлийнх нь илэрхийлэл байлаа. Юу гэвэл, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Монгол төрийн өндөр босгыг гурван удаа давж парламентад сонгогдсон хүн. Нэг тойргоосоо тасралтгүй гурван удаа УИХ-д сонгогдоно гэдэг хэлснээ хийдэг хүний л хийж чадах ажил билээ. Тиймээс л ам, ажил нь зөрдөггүй Б.Бат-Эрдэнэ шиг Ерөнхийлөгчтэй болохсон гэж Увсын ард түмэн хэлж байна лээ. Тэд Б.Бат-Эрдэнэ аваргадаа дараагийн даалгаврыг нь өгье гэж байна. Монгол төрийн жолоог залах хариуцлагатай үүргийг түүнд даатгая гэцгээж байна.

uvs-2

Увс аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нутгийн иргэд ийн угтан авсан юм. Аваргын энэ нутгийнхантай хийсэн уулзалт хууль хяналтын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсанаар эхэллээ. Хилийн цэргийн дугаар ангид болсон уулзалтад цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийнхэн, онцгойгийнхон оролцож, жирийн байлдагчаас цагдаагийн хурандаа болтлоо зүтгэсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон, жаргалаасаа хуваалцаж байлаа. Шинэ цэргүүд ч гэсэн аваргатай зураг татуулсандаа олзуурхаж байсныг онцлох хэрэгтэй болов уу.

uvs-1

Нэр дэвшигчийн очсон дараагийн “зогсоол” нь Улаангом коллеж. Технологийн гэсэн тодотголтой уг сургуульд 1350 залуу мэргэжил эзэмшиж байгаа аж. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөртэй танилцаад амжчихсан байна. “Оюутнуудын сургалтын төлбөр, хөнгөлөлтийн асуудлыг суралцагчдын сурлагын амжилттай уялдуулан шийдвэрлэх боломжийг судална” гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтыг их л олзуурхан хүлээн авсан аж. Гэхдээ бас оюутан, залуусыг төрөөс дэмжих бусад хэлбэрийн талаар ч байр сууриа илэрхийлж байсан. Ийм захиас хэлсэн хүний нэг нь номын санч Нарантуяа гуай байлаа.

uvs-5

“Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол зөвхөн их, дээд сургууль төдийгүй мэргэжлийн боловсролын сургуулиудыг дэмжиж яваарай. Тэнд суралцаж байгаа хүмүүст анхаарал хандуулаарай” гэж захисан. Тус сургуулийн нийгмийн ажилтан Баттулга “Оюутнууд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Харин МСҮТ-ийн суралцагчид 45 мянгыг авдаг. Хэрэв мэргэжлийн сургалтын сургуульд суралцаж байгаа залууст олгодог тэтгэлгийг нэмбэл их, дээд сургууль руу хошуурах нь багасах байх” гэж саналаа хэлсэн. Ер нь оюутан, залуус тэднийг дэмжсэн төрийн бодлого, шийдвэр олон гарахыг хүсч явдгаа нуугаагүй. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуултад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Ардын нам УИХ-д олонхи байхдаа оюутнуудад тэтгэлэг олгох хуулийг 100 хувь дэмжиж баталсан. Энэ 70 мянган төгрөг хувь хүний халааснаас гарж байгаа хөрөнгө биш. Харин аав, ээжүүдийн чинь бий болгосон баялгийг эргүүлэн хойч ирээдүй болсон оюутнууддаа хуваарилж байгаа хэлбэр” гэлээ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд шинэ орон сууцны барилгын үйл ажиллагаатай танилцаж, барилгачин залуустай уулзсан. Бүх л аймагт тулгамдаж байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах ёстойг тэрээр хэлж байсныг тодотгоё.

uvs-6

Увс аймаг бол бөхийн өлгий нутаг. Олон хүчтэн энэ нутгаас төрсөн. Үндэсний их баяр наадамдаа 12 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын олон найз, нөхөд нь ч энэ аймагт амьдардаг ажээ. Монгол төрийн тэргүүн болох сонгуульд өрсөлдөж буй найздаа, анддаа мэнд хүргэх гэсэн тамирчид, нэгэн үе цэргийн алба хааж байсан онжавууд нь ч ирж уулзацгаасан. Спорт шиг аугаа юм байдаггүй бололтой. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг очсон газар бүрт нь “Манай хүн” гэж өөриймсөг хандаж байсан тамирчид биеийн бус ухааны бяраар амжилт гаргадаг гэдгийг тодотгон хэлцгээж байлаа.
Оюутнууд, тамирчид, барилгачид, зах дээр худалдаа эрхэлж буй иргэд гээд Увсын ард түмэн МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлж байсан. Мөн төрд хүргэх гэсэн үгээ түүнд дайж байсныг онцолъё. Алс баруун хязгаар Увс аймгийн хувьд ОХУ-тай хиллэдэг. “Хандгайт” боомт бол эндхийн нэлээд олон иргэний амьжиргаагаа залгуулдаг газар нь аж. Гэтэл боомт тойрсон чирэгдэл, хүнд суртал улам нэмэгдэж, хувь хүн цагаан хуудсаар гарах боломжийг хаачихжээ. Үүнийг судлан шийдвэрлэх, түүнчлэн анхлан бизнес эрхэлж буй хүмүүст эхний жилд нь татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан юм. Мэдээж хязгаар нутагт байдаг бүхий л бэрхшээл Увсад ч бас байгаа. Улаанбаатарт литр нь 1670 төгрөгийн үнэтэй байдаг А92 бензин Увсад 1980 төгрөг байх жишээтэй. Иймэрхүү үнийн зөрүү бараг бүх бараанд байдаг юм билээ. Тиймээс тээврийн зардлын зөрүүг олгох, эсвэл бүсийн нэмэгдэл олгох гээд олон хувилбараар асуудлыг шийдэж болохыг захиж байлаа.

uvs-7

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ийнхүү Увс аймгийн Улаангом хотод ажилласан бөгөөд иргэдтэй уулзалт хийж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөсөн. Тэрээр Ховд, Баян-Өлгий, Увс аймагт иргэдтэй уулзаад дараагийн даалгавраа авчихсан гэж хэлж болно.
Энэ гурван аймгийн иргэд төрөөс шударга ёсыг, эрх тэгш байдлыг, баялгийн тэгш хуваарилалтыг, төрдөө аливаа хавчлагагүй зүтгэх боломжийг, хэт намчирхалгүй байдлыг, сайхан амьдралыг хүсч байлаа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөр ч иргэдийн энэ санал, хүсэлттэй яв цав таарч байсан билээ. Сонгогчид ч үүнд нь урамшиж Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр байв. Улаангом зах дээр наймаа хийдэг Б.Тунгалаг “Улс төрд 10 жил болохдоо бохирдоогүй. Нэр цэвэр, сэтгэл цэвэр, гар цэвэр гэж нүүр бардам хэлж чадаж байгаа нь гайхалтай хэрэг биш гэж үү” гэж байсан бол Баян-Өлгийн иргэн Ж.Сауле “Бидэнд хуульч Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Хуулиа мөрддөг, түүнийгээ үлгэрлэн дагадаг тийм хуульч Ерөнхийлөгчтэй болмоор байна. Энэ бол нийгмийн захиалга” гэж хэлж байсан нь үүний жишээ. Мөн “Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчилж үзье, өөрчлөөд үзье гээд байгаа шүү дээ. Нээрээ тэгье. Одоо Ерөнхийлөгчөө өөрчлөөд үзье” гэх хүн ч олон байлаа.