Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2015/02/18
Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Төрийн туганд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хүндэтгэл илэрхийлж, Төрийн хүндэтгэлийн гэр өргөөд золгосны дараагаар Ахмадын төлөөлөл есөн ахмадтай золгосон. Үүний дараа Монголчууддаа хандан Төрийн гурван өндөрлөг сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: "Сайхан жил гарч байна. Монголын ард түмэн маань хонь жилээ их бэлгэддэг. Хонь жилдээ эд мөнгө их хурааж, эд баялаг их бүтээдэг гэж ард түмэн маань ярьдаг. Амны билгээс ашдын билэг гэж ч хэлэлцдэг. Ингээд 17 дугаар жарны модон хонь жилдээ айл өрх бүрийн хойморт идээ ундаатай байж, эд мал арвижиж, хамгийн гол нь Монголчууд маань гарч байгаа энэ сайхан жилдээ хоорондоо эв эетэй, эв нэгдэлтэй байж ихийг хамтдаа бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг бүх Монголчууддаа өргөн дэвшүүлж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй." гэв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг доорх линк бүхий гарчиг дээр дарж үзнэ үү.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв